Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 645 дуудлага ирүүлсэн бөгөөд зам тээврийн ослын шинжтэй 473 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн байна. Эхний өдөр буюу Бямба гарагт “Автомашингүй өдөр” тохиосон бөгөөд энэ өдөр автомашины осол хэрэг өнгөрсөн өдрүүдтэй харьцуулахад 40 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Үүнийг харьцангуй тайван байлаа хэмээн алба хаагчид үзэж байна. Харин нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас 14 хүн гэмтэж бэртсэний гурав нь бага насны хүүхэд байжээ. Иймээс нийслэлийн иргэд замын түгжрэл болон санаатай санамсаргүй осол аваарыг харгалзан үзэж чухал шаардлагагүй бол автомашин унахгүй байхыг сануулж байна.
Б.ХУЛАН