ХАКУХО 41 ДЭХ УДААГАА ТҮРҮҮЛЭВ

2018-09-24  

Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын барилдаан  өндөрлөв. Энэ удаагийн башёд их аварга Хакүхо М.Даваажаргал 15 давж, 41 дэх түрүүгээ авлаа. 41 удаа түрүүлэхдээ 14-т нь нэг ч уналгүй түрүүллээ. Тэрээр өчигдөр озэки Гойэдог давснаар түрүүлэх болзлоо хангаад байсан юм. Мөн озэки Гойэдогоор дээд зиндааны 1000 дахь даваагаа авсан. Өнөөдөр их аварга Какүрюү М.Анандтай барилдаж 1001 дэх даваагаа авсан юм. Их аварга Хакүхо энэ удаагийн башёд түрүүлснээс гадна олон дээд амжилтын эзэн боллоо. Тэрээр их аварга цолтой хамгийн олон башёд барилдсан, хамгийн олон башёд түрүүлсэн, дээд зиндаанд хамгийн олон даваа авсан, нэг жилийн барилдаануудад хамгийн олон даваа авсан зэрэг нийт долоон дээд амжилтын эзэн болоод байгаа юм. Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 41 түрүүлсэн түүний амжилтыг ойрын 30-40 жилд эвдэх боломжгүй хэмээн сүмо сонирхогчид, судлаачид үзэж байгаа ажээ. Их аварга Хакүхо энэхүү амжилтынхаа талаар хэлэхдээ "Ирээдүйн бөхчүүдэд том зорилго болох зам гаргаж өглөө" гэсэн юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?