ХӨДӨЛМӨРИЙНБААТАР Д.СУМЬЯА ДАШТ-ЭЭС ГУРАВ ДАХЬ МЕДАЛИА АВЛАА

2018-09-24  

Жүдо бөхийн ДАШТ-ний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг, эрэгтэйчүүдийн 73 кг-н жингийн барилдаанууд явагдаж өндөрлөлөө.

Эмэгтэй 57 кг-н жинд өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Японы бөх Цукаса Ёшида амжилтаа ахиулж алтан медаль зүүлээ. Мөн өнгөрсөн жил хүрэл медалийн тавцанд зогссон  Их Британий  Смит Дэвис амжилтаа ахиулж мөнгөн медаль хүртсэн юм.  Шинэ аварга Цукаса Ёшида хагас шигшээд Япон гаралтай Канад тамирчин  Дегүчиг ялсан бол  Смит-Дэвис манай бөх Д.Сумъяаг  ялсан байна. Хүрэл медалийг Д.Сумъяа болон Канадын К.Дегүчи нар зүүсэн юм. Манай тамирчин Д.Сумъяа сүүлийн гурван жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр хүрэл медаль зүүлээ.

Энэ өдөр 57 кг-д хүч үзсэн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт  Л.Энхрийлэн эхний даваанд БНСУ-ын Кван Юү-Жонд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Одбаяр, олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар нар зодоглосон ч медаль зүүж чадсангүй тавдугаар байр эзэллээ. Энэ жинд алтан медалийг БНСУ-ын Ан Чан Рым хүртсэн юм. Тэрбээр хэсгийн аваргын төлөө олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатарыг хожиж хагас шигшээд Ираны М.Мохаммадиг, аваргын төлөө өнгөрсөн жилийн аварга Японы Сойчи Хашимотог цэвэр ялсан юм. Хүрэл медалийг Ираны Мохаммади, Азербайжаны Х.Хейдаров нар зүүв. Гавьяат тамирчин Г.Одбаяр гурван дэлхийн аварга дараалан медалийн төлөө барилдлаа.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?