НАЙМАН ЯВГАН ЗОРЧИГЧ МӨРГҮҮЛЖ ГЭМТЖЭЭ

2018-09-24  

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 645 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 473 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

  1. 2018.09.22-ны өдөр Баянчандмань явах зам, “Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 32 настай Б-г мөргөж гэмтээгээд ослын газрыг орхиж явсан хэргийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж Sonata-6 маркийн автомашин болохыг тогтоож шалгалтын ажиллагааг явуулж байна.
  2. Мөн 2018.09.23-ны өдөр СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамжны замд T.Pruis маркийн автомашины жолооч явган зорчигч С,Н нарыг мөргөж гэмтээсэн бөгөөд тухайн үед явган зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 8 осол, унадаг дугуйтай холбоотой 2 осол, мөргөлдөх хэлбэрээр 2 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга 11-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд уг дүрэмд Явган зорчигчийн амь насыг хамгаалахад чиглэсэн дараах нэмэлт, өөрчлөлтүүд орсон байна. Тухайлбал, Явган хүмүүс харанхуй үед зам тээврийн осолд өртөх явдлыг бууруулах үүднээс дүрмийн 5.2-т "Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино" гэсэн зөвлөмжийн чанартай заалтыг нэмж тусгасан бөгөөд энэ шаардлагыг гадаадын олон улс орон, ялангуяа Европын ихэнх орон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлж байна.

 

ЗЦА 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?