ГАДИЛНЫ ХАЙРЦГАНД ХАР ТАМХИ НУУЖ ШОРОНД НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

2018-09-24  

АНУ-ын Техас мужийн шорон руу  хандиваар ирсэн 720 орчим килограм гадил жимсэнд 18 сая ам.долларын үнэ бүхий хар тамхи нуун нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлжээ. Анх цагдаагийн хоёр түрүүч ачааг шалгах явцад нэг хайрцаг нь бусдаасаа арай өөр байхыг анзааран, уяаг нь тайлтал гадил жимсний доор боодолтой зүйлс байсан аж. Боодлыг тайлтал маш их хэмжээний цагаан өнгийн нунтаг бодис байжээ.  Иймээс боомтын ажилчдад мэдэгдэн, гаалийн ажилчдыг дуудан шалгуулахад нийт 45 хайрцаг гадилд 540 боодол хар тамхи нуусан байсныг илрүүлсэн аж.

АНУ-ын Хар тамхитай тэмцэх агентлаг болон гаалийн байгууллагын хамтарсан шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Энэхүү хэрэг нь анх удаа жимсэнд хар тамхи нууж байгаа хэрэг биш аж. 2017 онд Техасаас Мексик рүү явж байсан ачаанд хоёр тонн орчим мансууруулах бодис  далдуу модны жимсэнд нуун хилээр гаргахыг завдаж байжээ.

Энэ тухай Техас мужийн эрүүгийн хэргийн шүүхийн албан ёсны цахим хуудаснаа  мэдээлсэн байна.

 

Б.ХУЛАН 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?