Т.БОЛД: БИ ТАМИРЧНАА АЛТАН МЕДАЛЬ АВААСАЙ ГЭЖ БОДОЖ АВЧИРСАН

2018-09-24  

 -Ноднин, Польшийн тамирчин явуулсан. Би өөрөө ирж амжаагүй. Тамирчин маань финалдаад мөнгөн медальтай нутагтаа харьсан. Энэ жилийн хувьд Германаас теннисчин авчирсан. Газар хол, зардал чирэгдэл ихтэй учир олон хүн авчрах нөхцөл алга. Энэ тамирчин маань Словак гаралтай. Германд ажиллаж амьдардаг. Бундеслигийн 2-р лигт тоглодог. Хоёр иргэншилтэй. Одоогоор нас нь 40 гарсан учир Германаас тоглохоо больсон. Гэхдээ тив, дэлхийн тэмцээнд Словак улсаа төлөөлж оролцдог. Ид тоглож байх үедээ дэлхийд 51-т эрэмблэгдэж, USA-OPEN-д түрүүлсэн амжилтыг үзүүлсэн чадварлаг тоглогч. Би энэ тамирчнаа түрүүлүүлэх гэж л холоос авчирсан гэж Польш улсад ажиллаж, амьдарч буй Монгол улсын хамгийн олон удаа буюу таван удаагийн аварга Т.Болд " Mongolia open" тэмцээний өмнө хэлсэн. Тэгвэл Хятадын тамирчныг хожиж Томас түрүүллээ.

- Энэ хятад теннисчинд солонгосчууд ч, монголчууд ч их амархан хожигдож байна. Тоглолтын системийг нь огт ойлгохгүй байгаагаас гол алдаа нь гарч байна. Түүнийг нь тамирчин нь байтугай дасгалжуулагч багш нар нь ч ойлгохгүй байгаа учраас засаж залруулж чадсангүй гэж хятадын теннисчинтэй тоглохын өмнө Томас ярьсан. Улмаар Хятадын теннисчинг хожиж аваргалсан. -Надад олон улсын рейтинг байхгүй. Сүүлийн жилүүдэд ОУШТХ-ны календарьчилсан тоглолтонд оролцохгүй байгаа тул албан ёсны рейтингтэй байхаа больсон. Гэхдээ би өдөртөө 6 цаг ширээний теннисээр хичээллэдэг. Надад өөрийн гэсэн хэд хэдэн спонсор бий. Монгол руу ирэх зардлыг ч спонсор маань гаргасан. Харин би хариуг нь амжилтаар барих учиртай. Түүнийгээ биелүүлсэндээ баяртай байна. Би тэмцээнд оролцохдоо гол нь биш, Монголыг үзэх гэж ирсэн. Тэмцээндээ баригдаад хотоос гарч чадсангүй. Ирсэн өдөр хүйтэрч, цас их унасан тул хээр гарах боломж хаагдсан. Богино хугацаагаар ирж, түүндээ шахагдаад буцлаа. Дараа дахин ирэх боломж нээгдэнэ гэдэгт итгэж байна. Монгол улсын аварга Лхагвасүрэн гэж залуутай нэг баг болж мөнгөн медаль бас хүртлээ. Сайхан найз нөхөд болж, холбоо тогтоолоо. Би бас теннисний сургалт удирддаг. Германд ирэх бол Лхагвасүрэнгээр дамжиж ирвэл би сайхан хүлээн авч, бүх талаар тусламж, дэмжлэг үзүүлэх болно гэж Mongolia open тэмцээний аварга Томас хуучиллаа.

Томас, Лхагвасүрэн нар Должинзуугийн хамт Герман-Монголын холимог багийг үүсгэв

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Сайн байсан шүү. Манайханд ч турш**** болсон байх 2018-09-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?