ХИМИЙН БОДИСЫН ОСОЛ, ЗӨРЧЛИЙН ТОО ӨССӨӨР БАЙНА

2018-09-25  

Өнөөдөр “Нийтийг хамарсан химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежментийн чадавхыг бүрдүүлэх” төслийн хүрээнд уул уурхайн салбарын ажилчин, эрүүл мэндийн салбарынханд чиглэсэн ур чадвар дээшлүүлэх сургалтыг ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ-аас хамтран зохион байгууллаа.  

Өдрөөс өдөрт үйлдвэржилт, хотжилт, ул уурхайн хөгжил хурдацтай нэмэгдэх тутам, экологийн тэнцвэрт байдал, хүнс, эрүүл ахуйн химийн аюулгүй байдал алдагдан гамшиг осол, терроризм зэрэг хүрээлэн байгаа орчин болон хүний биед хорт нөлөө учруулах физик, химийн эрсдэлт хүчин зүйл жил ирэх бүр ихэссээр байгаа юм.

Иймд Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд химийн хорт болон аюултай бодисын хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаагийн хэрээр химийн осол зөрчлийн тоо улам нэмэгдсээр байгаа юм байна. 2004-2007 онд химийн бодисын үүдэлтэй осол зөрчлийн тоо 20 бүртгэгдсэн бол 2010 онд 38 удаа, 2012-2015 онд 69 болж эрчимтэй өссөн үзүүлэлт гарчээ.

Манай Улсын уул уурхай, тэр тусмаа алт олборлох үйл ажиллагаанд натрийн цианид, мөнгөн ус, давсны хүчил, азотын хүчил зэрэг хортой бодисууд хамгийн өргөн хэрэглэж байгаа юм. Монгол Улсад химийн бодисын хэрэглээ, нэр төрөл нэмэгдсэнээр химийн бодис алдагдаж, осол гарах эрсдэл улам бүр өсөж байгаад анхаарлаа хандуулах цаг ирснийг сургалтад уригдсан зочин профессорууд илтгэлдээ дурдаж байлаа.  

Иймд энэ асуудлаар химийн ослын үед нийгмийн эрүүл мэндийн тусламж үзүүлэх сургалтыг ХЯТҮГ, аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд болон уул хөдөө орон нутгийн уул уурхайн салбарт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд нийт 60 хүн оролцож мэдлэг туршлага солилцлоо.

 

 

Ц.ТЭГШБУЯН

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?