ЖАСТЫН БАТХҮҮГИЙН СТАНДАРТ БАНКТАЙ БАЙГУУЛСАН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНД ЭРДЭНЭТИЙН ЗАХИРАЛ АСАН ГАНЗОРИГ ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ

2018-09-25  

"ЖАСТ"-ын Батхүүгийн Стандарт банкинд тавьсан өрийн асуудлаар шалгаж буй хүний тоо нэмэгдсээр. АТГ-ын мэдээлснээр нэмж 5 хүнийг шалгах болсон байна. Тэдний нэг нь тухайн үед Эрдэнэт Үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ганзориг юм байна. Ганзориг захирлын хувьд Батхүүгийн Стандарт банктай байгуулсан зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэдгийг хуулийн зөвлөх нь тухайн үед онцолж, баримт нотолгоог дэлгэн үзүүлж байсан. Түүний хэлснийг хуулийн хоёр ч этгээд нотолсон байдаг.

-Гэрээнд Ганзориг захирлын гарын үсгийг би дуурайлган зурсан гэж Цензургүй ярилцлаганд орохдоо Батхүү өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ганзоригийн гарын үсэг хуурамч байна, түүний гарын үсгийг дуурайлган үйлджээ гэдгийг Олон улсын шинжээчдийн шинжилгээний дүн ч давхар баталгаажуулсан байдаг.

Тэгвэл сүүлийн жилүүдэд сунжирч буй энэ хэрэгт Ганзориг захирлыг биечлэн байлцуулж, өөр бусад 4 хүний хамт шалгах болсноо АТГ мэдэгдлээ. Энэ бол нэг талаас хэрэг сунжирч байна гэсэн үг. Шууд утгаараа, "Жаст"-ын Батхүү хэргээ сунжруулах, цаг хожих зорилгоор шинэ шинэ холбогдогчийг шинээр татаж байна гэх хардлага ч бас төрж байгаа аж. Нэгэнт шинэ нэр яригдаж буй хойно хуулийнхан тэдгээр хүмүүсийг гэм буруугүй ч шалгах үүрэгтэй. Тэр үүднээс Ганзориг захирал, Галбадрах нарын хүмүүсийг шалгахад хүрлээ гэж ойлгогдлоо гэж үзэх нэгэн байна. Ямар ч гэсэн Эрдэнэт Үйлдвэрийн Стандарт банктай холбоо бүхий өр зээлийн гэрээний холбогдол бүхий хэрэг сунжрах нь ойлгомжтой боллоо.

Ганзориг. Эрдэнэт үйлдвэрийг үр ашигтай ажиллуулсан захирлуудын нэг. Худалдаа, Үйлдвэрлэлийн сайдаар ажиллаж байсны хувьд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллах нь түүнд давуу талыг бий болгосон гэж эдийн засагчид үздэг. Мэргэжлийн эдийн засагч. Байгууллагаа хохироох, өр ширэнд унагах нэг ч шийдвэр тэр гаргаж байгаагүй. Тэр тусмаа Стандарт банкнаас зээл авах гэрээнд гарын үсгээ зураагүйг нь Олон улсын шинжээчид тогтоосон.

 

 

Д.МАНДАХ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?