ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТУУД ХҮЧИНГҮЙ БОЛОХЫГ ГАДААД ХЭРГИЙН ЯАМ МЭДЭГДЛЭЭ

2018-09-25  

Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг Засгийн газрын 2018 оны 8-р сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар шинэчлэн баталсан юм. 

Монгол Улс нь гадаад паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ICAO)-ын холбогдох зөвлөмж, стандартын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн паспортад сунгалт хийхээ албан ёсоор зогсоосон байдаг.

Тэгвэл одоо хэрэгжиж хууль эрх зүйн заалтанд “Монгол Улсын дипломат албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах” журмаар дипломат, албан паспортыг 5 хүртэл жилийн хугацаатай олгоно гэж заасан байдаг.

Иймд дээр дурдсан үндэслэлээр 5 жилийн хүчинтэй хугацаа нь дуусгавар болж байгаа 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл олгогдсон нийт дипломат, албан паспорт 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болохыг мэдэгдлээ.

 

 

 

ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?