Д.СУМЬЯАБАЗАР: ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСИЙГ ТАМАНИЙН БООМТЫГ АШИГЛАН ЭКСПОРТОЛНО

2018-09-27  

Уул уурхайн сайд Д.Сумьяабазар ОХУ-д айлчлах үеэрээ ийм тохиролцоонд хүрсэн байна. Эрдэнэс ТТ-ийн нүүрсийг дан ганц Хятад улс руу экспортолдог, нэг улсаас хамааралтай байдал энэ гэрээ үйл ажиллагаа болж хэрэгжсэнээр зогсоход ойртсон байна.

Таманийн боомт нь ОХУ-ын Краснодарийн дүүрэгт орших Таманийн арал дээр оршдог юм байна. Волга мөрний хөвөөнд орших энэхүү порт нь 2015 онд 12,3 сая тонн бараа бүтээгдэхүүн экспортолж, экспортын хэмжээгээрээ ОХУ-ын хэмжээнд 15-р байр луу дэвшсэн гэдэг мэдээллийг өгч байна. Нефть, нефтен бүтээгдэхүүн, устөрөгчийн хий, аммиак, төмөр, ган, гангийн бүтээгдэхүүн, үр тариа зэргийг голчлон тээвэрлэсэн байна. Энэ боомтыг улам хөгжүүлж, ОХУ-д 2,3-д ордог томоохон боомт болгон хөгжүүлэх зорилгыг өмнөө тавьсан гэдгийг тус боомтын удирдлага онцолсон байна.

Өнөөгийн хүчин чадлаа 5-6 дахин нэмж, жилдээ 70 сая тоннд хүргэснээр ОХУ-доо эхний 3-т багтах томоохон боомт болж хөгжихээр төлөвлөжээ. Эргийн усны гүн нь 20-25 метр, 300 метрийн урттай, 50 метрийн өргөнтэй, 220 мянган тоннын даацтай хөлөг онгоц боомтоор чөлөөтэй үйлчлүүлдэг юм байна. Ийм нэгэн далайн гарцыг Монгол улс ашиглахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

/ Хар далайн эрэг дээр орших Тамань боомт /

 

 

Д.МАНДАХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?