ХАВРЫН ТҮЙМЭРТ 2 АЙЛЫН ГЭР, 40 БОГ МАЛ ШАТЖЭЭ

2016-04-07  

БОНХАЖЯ-аас хуулиар хориглосон хугацаанд ан амьтан агнахгүй байхыг иргэдэд анхаарууллаа. Хавар болсонтой холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр бугын эвэр, чив, сүүл авна гэсэн зар ихээр зарлагдах болсонд уг яамны зүгээс анхаарал хандуулж эхлээд байна. Иргэдэд хууль бусаар агнасан амьтны эд зүйлийг худалдан авахгүй байхыг тус яамнаас анхаарууллаа. Мөн хуурайшлын үе ирсэнтэй холбоотойгоор хөдөө явах, уул хаданд авирахдаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Учир нь түймрийн улмаас хоёр га ой, 39350 га хээр, нийт 39352 га талбай, хоёр айлын гэр, 40 тооны бог мал шатсан байна. Ус цаг уурын орчны шинжилгээний газраас сансрын хиймэл дагуулын зургаар 7 удаагийн түймрийг илрүүлж, хуурайшилтын зэргийг тогтоож ОБЕГ руу дамжуулдаг болоод байгаа юм. Ингэснээр хаана зориудаар хур тунадас оруулах вэ гэдгийг тогтоож, үүлэнд нөлөөлөх арга хэмжээ зохион байгуулахаа БОНХАЖЯ-аас мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?