З.ЭНХБОЛД: ТӨВ СУУРИН ГАЗРЫН УНДНЫ УСНЫ НӨӨЦ ШАВХАГДАХ АЮУЛ ТУЛГАРСАН

2018-09-27  

"Усны хөгжил, дэвшил" хэлэлцүүлэгт Монгол улсын Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга З.Энхболд оролцож, ингэж хэлсэн байна. "Монгол улсын өндөр уулын мөнх цас, мөсөн голын нөөц багасаж, 2017 оны байдлаар 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэж, цөлжилт нэмэгдсэн" гэх тоо баримтыг дурдаад усны нөөц шавхагдаж буйг анхаарууллаа.

Энэ бүхэн нь төр, засгийн усны бодлого алдагдсаныг тэрбээр онцолж, усаа хамгаалах, нөөцлөх, дахин ашиглах, говийн бүс нутгийг усжуулах, уул уурхайн салбарт ашиглаж буй усны зохилтой хэрэглээг хангах, хянах зэрэг асуудлыг төр хяналтандаа авч, цогцоор нь хариуцаж, нэгдсэн бодлого гаргаж, оновчтойгоор төлөвлөн хэрэгжүүлэх, шинэчлэл өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлага үүссэнийг нэмж хэлэв.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
khuu:yi yasan alt ve. Usgui bol 2khonog ch amidarch chadakhguid kjurlee sh de. Khuue m**** naad uuluurkhaigaa zogsoo. Gadna dotnii tdaddagui ****aruudiig khuuj yavuul. Mongol sunuluu!!!♥ 2018-09-28
khuu:yi yasan alt ve. Usgui bol 2khonog ch amidarch chadakhguid kjurlee sh de. Khuue m**** naad uuluurkhaigaa zogsoo. Gadna dotnii tdaddagui ****aruudiig khuuj yavuul. Mongol sunuluu!!!♥ 2018-09-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?