"MISS TOURISM WORLD 2018" ОЛОН УЛСЫН МИССИЙН ТЭМЦЭЭНД Б.ХУЛАН АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙНА

2018-09-27  

"Miss Tourism World 2018" олон улсын тэмцээн Хятад улсын Ханжоу хотод зохион байгуулагдаж байна. Нийт 60 гаруй улсын миссүүд оролцож байгаа тус тэмцээн 10 гаруй хоногийн турш амжилттай үргэлжилж байна.  

Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн "Turbo X" хөтөлбөрийн багш дасгалжуулагч Баасанжавын Хулан амжилттай оролцож байгаа юм.

Б.Хулан нь  "Miss Mongolia 2017"-ын Гутгаар байрт шалгарч байсан авъяаслаг, чадварлаг бүсгүй юм.

Тэрээр фитнессийн тамирчин бөгөөд эрүүл амьдралын хэв маягийг олон залууст зөв үлгэрлэж буй залуу тамирчин, багш дасгалжуулагч билээ. 

"Miss Tourism World 2018" олон улсын Мисс-ийн тэмцээний финалын шалгаруулалт өнөөдөр явагдах юм. Монголынхоо миссийг дэмжээрэй.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?