НИЙСЛЭЛИЙН 26 БАЙРШИЛД ЗУСЛАНГИЙН ГАЗАР ӨМЧЛҮҮЛНЭ

2016-04-07  

Нийслэлийн өмчийн харилцааны газраас зуслангийн газар өмчлөлийн ажлыг энэ сарын 8-аас эхлэн байгуулах болсноо мэдэгдлээ. Тус газрын хэвлэл олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Л.Баянбатын хэлснээр Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн 26 байршилд зуслангийн зориулалтаар газар өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

Уг хоёр дүүрэгт судалгаа хийж, 18 мянга 216 нэгж талбарт газар өмчлүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байна. Иргэд газар өмчилж авах хүсэлтээ www.land.ulaanbaatar.m цахим хуудас болон дүүргүүдийн Өмчийн харилцааны газраар дамжуулан өгөх ёстой аж. Эхний ээлжинд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн газрыг өмчилсний дараа Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн газрыг хэсэгчлэн төлөвлөснөөр өмчлөх юм байна. Сүхбаатар дүүрэгт Ар хустай, Цолмон, Цээнэ зэрэг 14 байршилд газар өмчлөхөөр боллоо. Мөн Чингэлтэй дүүрэгт Жигжид, Яргайт, Ар согоот гэсэн долоон газрын байршлыг өмчлөх жагсаалтад оруулаад байна.

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:чингэлтэй дүүрэгт ямар аманд газар өмлүүлэх юм болоо хандгайт хамрагдах уу 2016-04-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?