ХҮҮХДҮҮД МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖЭЭ

2018-09-28  

Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх хүүхдийн урлагийн дугуйлангийн сурагчид Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгад зочилж  уран бүтээлчидтэй хамтарч бүжгийн эрдмээс уралцаж нэг өдрийг өнгөрүүлжээ. Сурагчид   50 гаруй алдартан гавьяатан бэлтгэсэн  86 жилийн түүхтэй Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчидтэй бэлтгэл сургуулалт хийж цэргийн алба, цэргийн урлагтай танилцжээ.

Мөн тус чуулгын  тайзнаа  өөрсдийн бэлтгэсэн  урлагийн тоглолтоо Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон БХЯ, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдэд тоглож сонирхууллаа. Сүмбэр сум нь Төв аймгийн хүн ам цөөтэй жижиг сумд ордог  хэдий ч  тэдний тоглолтыг хүлээн авч үзсэндээ Батлан хамгаалахын сайд баяртай байгаагаа илэрхийлэн хүүхдүүдийн цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилтыг хүссэн юм.

Сүмбэр сумын урлагийн дугуйлан 2007 онд  байгуулагдаж  өнөөдрийг хүртэл сурагчид бэлтгэл сургуулилт хийн тэмцээн уралдаанд амжилтай оролцож байна. Дугуйланд өнөөдрийн байдлаар 40 гаруй хүүхэд хамрагддаг бөгөөд тэд мэргэжлийн бүжгийн багш байхгүй хэдий ч өөрсдийн сонирхол авьяас чадвараараа бэлтгэл сургуулилтаа хийн улам амжилт гаргахын төлөө хичээх болно гэдгээ өдөрлөгийн үеэр ЦДЫЭЧ-н уран бүтээлчдэд ярьж байсан юм.

Сүмбэр сумын соёлын төвийнхөн ч манай соёлын төвөөс алдар цуутай уран бүтээлчдийн урлагийн гараа эхэлдэг тул дугуйлангийн хүүхдүүдээ дэмжин ажилладаг гэж байлаа. Авьяаслаг энэ багачууд энэ жил хүүхдийн урлагийн “Яргуй-2018” наадмийн бүжгийн төрөлд мөнгөн медаль, ахлах анггийн сурагчид нь 5-р байр эзэлсэн амжилтыг гаргасан байна. Мөн сум орон нутагтаа зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнүүдэд оролцож өөрсдийн уран бүтээлээсээ өргөн барьдаг байна.

 

 

Ц.ТЭГШЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?