БАЯННУУР ХОТООР / ЦУВРАЛ /

2018-09-29  

ТӨРИЙН ЗӨВ БОДЛОГЫН ДҮНД БАЯНУУР ХОТЫН ИРГЭДИЙН АМЬЖИРГАА ДЭЭШИЛЖ БАЙНА

Монголын сэтгүүлчид БНХАУ-ын умард хязгаар, ӨМӨЗО-ны орны баруун бүс, Шар мөрний Бор тохойн дээд хэсэгт орших Баяннуур хотод зочиллоо.

БНХАУ-аас Ядуурлыг бууруулах хөтөлбөр боловсруулж, энэ хүрээнд хувийн аж ахуй эрхлэгчдэд хөрөнгө оруулах замаар ажлын байр бий болгох, ард иргэдийг амьдралын түвшинг дээшлүүлэх бодлого барьж байна. Энэхүү бодлогын үр дүнд аж ахуй нэгж, малчид, тариаланчдын амьдрал дээшилж байгааг Баяннуур хотын жишээнээс харж болохоор байлаа. Цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын жишигт нийцсэн лаборатори байгуулан баталгаажуулжээ. Мал үржүүлэг, тэжээлийн үйлдвэр, мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрлэлийг цогцоор нь шийдэж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ургамал, мод тарих аргыг туршиж байна.

Мөн жижиг дунд аж ахуйн нэгжүүдээ бизнес эрхлэх боломжоор хангаж, төрөөс дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулж хийж өгдөг юм гэнэ. Баяннуур хотын тухай товч танилцуулж, Монголд нутагшуулж болох сайн туршлагуудын талаар энд өгүүлье.

Баяннуур хот умард өргөргийн 40 градуст тариа будааны ургалт гарц хамгийн сайн бүс нутагт харьяалагддаг юм. Жилийн нар тусах хугацаа хамгийн урт, өдөр шөнийн температурын зөрүү ихтэй, ус хөрсний үржил шим сайтай бүсэд оршдог юм байна. Энэ хот нь 7,326 сая м кв газар тариалангийн талбайтай ажээ. Тус бүс нутаг Hetao гэх Ази тивд хамгийн томд тооцогдох усалгааны системтэй бөгөөд жилд дунджаар 5 тэрбум куб метр ус татаж тариан талбайгаа усжуулдаг юм байна. Энэ төхөөрөмжийн ачаар газар тариалангийн бизнес эрхлэгчид нь цаг агаарт залбирч суулгүй тааваараа ажил хөдөлмөрөө эрхэлдэг ажээ. Баяннуур хот нь 5 сая метр куб талбайд тариалалт хийдэг гэнэ.

Тариалан эрхлэгчид нь улаан буудай, эрдэнэ шишээс гадна наранцэцэг,  Хө Тао нутгийн амтат гуа, алиман лийр, улаан лооль, нохойн хошуу, хар самар зэрэг жимс жимсгэнэ тарьдаг. Сайн чанарын эрдэнэ шишийг 3.5 сая метр кубд талбайд тариалж 2.5 сая тонныг хураадаг юм байна. Тэгш өндөрлөг бүс нутагт тариалсан улаан буудай нь цавуулгийн агууламж өндөртэй сайн чанартай буудайн төрөл бөгөөд БНХАУ-ын гурилын үйлдвэрүүдийн гол түүхий эд болдог юм.

Сая 700 орчим мянган хүн амтай Баяннуур нутгийн иргэдийн олонх нь эрдэнэшиш, улаанбуудай болон хүнсний ногоо тариалж аж төрдөг. Дотоодын гурил үйлдвэрлэгч компаниуд Баяннуур хотын иргэдийн хэрэгцээг бүрэн хангахаас гадна Япон, Орос, Канад, Шинэ Зеланд, АНУ зэрэг 10 гаруй оронд мөн экспортолдог юм байна. Ингэснээр газар тариалангийн салбараас жилд 13 тэрбум 870 сая юанийн орлого олдог ажээ.

Баяннуур хотоос хэрэгжүүлж болох нэг туршлага нь нарны эрчим хүчийг ашиглах юм. БНХАУ-ын Засгийн газар 2020 он гэхэд нарны эрчим хүчний чадлыг 110 ватаар нэмэгдүүлэхээр төлөвлөж 2.5 их наяд юань төсөвлөж өгчээ. Үүнийг дагаад 13 сая ажлын байр нэмэгдэх гэнэ. Ирээдүйд нийт эрчим хүчнийхээ хэрэглээний 86 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилго тавиад байгаа аж. Иймээс хот мужуудад нарны эрчим хүчийг цуглуулах хавтан ашиглаж эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлж байна. 

ӨМӨЗО-ны дэмжлэгтэй, Шань Лу Энержи группийн хөрөнгө оруулалттай Лиень Шин тосгонд 457 өрх, 1352 хүн аж төрдөг гэнэ. 2015 онд газар тариалангийн аж ахуй эрхэлдэг энгийн тосгоныг хувийн аж ахуйн нэгж газрыг нь худалдан авчээ. Улмаар байшин барьж иргэдийг нь орон сууцжуулж өрх бүрийн дээвэрт нарны хавтанг суурилуулсан байна. Нарны хавтангаар 30 мвт-ын цахилгаан үйлдвэрлэж, улсдаа нийлүүлдэг байна. Жилдээ 50 сая квт.цагаас дээш эрчим хүч гаргах хүчин чадалтай бөгөөд улсдаа нийлүүлэхээс гадна айл өрхүүдээ цахилгаанаар хангадаг.

Ү Юань шены Лиень Шин нарны энергийн тосгоны малын тэжээл тариалдаг талбайд 100.000 мод, 130 мянган хавтгай дөрвөлжин талбайд цэцэг ногоо тариалж, талбайгаа малын хөл, ус, салхины элэгдлээс сэргийлж, чийг хуримтлуулж байгаа гэнэ.

Газар чөлөөлсний төлбөр болгож, жилд нэг өрхөд 20000 юанийн нөхөн олговор өгдөг байна. Тосгоны иргэд нөхөн олговор авахаас гадна тус компанийн сүүний чиглэлийн ямааг тэжээх, эрдэнэшишийн талбай эсвэл эрчим хүчний үйлдвэрт ажиллах зэрэг хөдөлмөр эрхлэх боломж нээлттэй байдаг гэнэ. 2015 онд жилийн 30 сая иенийн орлоготой байсан иргэдийн орлого 2,6 дахин нэмэгдсэн байна. Энэ мэт дорвитой ажлуудыг эхлүүлж хэрэгжүүлснээр тус хотын иргэдийн амьжиргааны түвшин дээшилж сайхан амьдрах боломж нөхцлийг бүрдүүлсээр байна. Дараагийн дугаартаа бид Баяннуур хотын сүүний үйлдвэр, мал аж ахуй, ноос ноолуурын үйлдвэрийг хэрхэн дэмжиж ажиллаж байгаа талаар хүргэх болно. 

Үргэлжлэл бий...

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?