ЭЗНИЙХЭЭ ХӨЛИЙГ БИШ ҮГИЙГ “ЭНД” АВЧИРСАН ГУТАЛНУУД

2016-04-07  

Хөгжлийн гарц хайсан гутлууд яг одоо Чингисийн талбайд жагсаж байна. Өглөө 08 цагаас эхэлсэн уг жагсаалд 21 аймаг 9 дүүргээс 3000 гаруй гутлууд нэгджээ. Монголын залуучуудын холбооноос санаачилсан “Хулгайчгүй Монгол хөдөлгөөн”-нөөс өнгөрсөн оны 3 дугаар сараас эхлэн иргэдийн дунд “100 хар үйл явдлыг нэрлэнэ үү” хэмээн ард түмнээс санал асуулга авсан. Харин энэхүү саналаа өвөрмөц байдлаар илэрхийлж буй нь гуталтай жагсаал юм.

Зохион байгуулагчид "эмч, багш, цагдаа, төрийн албан хаагч хэнийг ч болов үзэл бодлоо илэрхийлээд ирээд жагс гэвэл, хэн ч зориглон ирж чадахгүй болохыг судалгаагаар тогтоосон. Тиймээс тэдний гутлыг хорьж чадахгүй, гутлаараа дамжуулан илэрхийлж буй үгийг нь хорьж чадахгүй байх гэсэн үүднээс жагсаалыг санаачилсан" гэлээ. Гутлын жагсаалыг хүмүүс ихэд сонирхож байв. "Энд гутал зардаг болчихсон юм уу?" гэж асууж байгаа хүмүүс хүртэл харагдав. Гутлаа авчирч өгч байгаа зарим хүмүүсийн үзэл бодлыг сонслоо.

Иргэн Г.Майцэцэг

Болохгүй бүтэхгүй байгааг бүгд л харж байна. Хэлж байна. Хамгийн гол нь зоригтой алхам хийх ёстой. Дэлгэцийн цаанаас лайк дарах биш. Өөрөө оролцох хэрэгтэй. Гутлын жагсаалыг тайван үзэл бодлоо илэрхийлэх маш зөв алхам гэж харж байна. Бүгдээрээ л завгүй ажил, мөнгөний хойноос явсаар байгаад үнэ цэнэтэй маш олон зүйлийг тоохгүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг болчихжээ. Тиймээс ажилтай хүмүүсийн цаг завыг үрэхгүйгээр тайвнаар төрийн бодлого боловсруулж байгаа хүмүүст өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байгаад дэмжиж байна. Бид нар өнөөдрөөрөө биш ирээдүйгээ харж амьдрах ёстой. Тиймээс хоёр хүүхдийнхээ гутлыг авчирч тавилаа.

“Этүгэн” сургуулийн оюутан : Д.Лувсандагва: 

Хичээлийн өдрөөр болж байгаа ч гэсэн өөрөө заавал байх шаардлагагүй гутлаараа дамжуулж үзэл бодлоо илэрхийлж байгаа нь таалагдаж байна. Би одоо хичээлтэй, сургууль уруу явах замдаа гутлаа аваад ирлээ. Улс орон минь хөгжөөсэй, боловсрол мэдлэгтэй, үнэнч шударга хүн энэ сонгуулиар гараасай гэж гуталныхаа дээр бичиж тавилаа.

 

Иргэн Л.Отгонбаяр :

Өнөөдөр ийм жагсаал болно гэж мэдсэнгүй. Үүгээр явж байгаад сонирхоод хүрээд ирлээ. Залуус их зөв зүйтэй зүйл хийж байна. Хамгийн гол нь гуталдаа биш залуу хүмүүс хийж байгаад их урамшиж байна. Энэ улс орны ирээдүй болсон та нарын л хийдэг ажил. Зөндөө л олон жагсаал болж байна. Энэ харин хүний уур уцаарыг хөдөлгөхгүй, ард нь хэн нэгэн байгаа гэсэн хар төрүүлэхгүй их зүгээр санагдлаа. Гутлуудад ямар буруу байх биш. 

Иргэн Л.Сонгууль

Энэ гутлуудыг хараад сэтгэл өвдлөө. Энийг ч баривчиллаа, тэрийг ч баривчлалаа л гээд яриад байна. Эзнийг нь баривчлаад гутлууд нь жагсчихсан юм шиг л санагдаж байна. Зарим нэгэн нь ирээд гутал зарж байгаа юмуу, гутлын зах нээгдэж байгаа юм уу гэж асууж байна. Төв талбайдаа гутлын зах нээж болохгүй биз дээ?

Хүмүүс ийм л ядарчихсан сэтгэлгээтэй болжээ. Тэр хүний сэтгэлгээнд бурууг өгөх хэрэггүй. Төр засагт бурууг тох. Бүгд л алддаг гэхдээ алдаагаа нэг удаа ч гэсэн эргэж хараасай гэж хэлмээр байна. 

 

Жагсаал орой 18:00 болтол үргэлжилнэ.

 

 

А.САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ЭНЭ ХАРИН ЁСТОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ЗӨВ АРГА БАЙНА. 2016-04-07
MGL:good luck 2016-04-07
Gegeenee:sonirholtoi arga baril bn jinhen helii gsnee helj blhoor arga bn shu 2016-04-07
гэрэлт-од:wooow монголчууд эвтэй байхдаа хүчтэй 2016-04-07
zochin:80 нь комисын гутал байна лээ. Бас л ард нь хэн нэгэн турхирч байгаа байх. цаасан дээр бичсэн үгнүүд нь нэг л тийм улстөржсөн, тэр лав залуусын сэтгэлгээ биш. жоохон хүүхдийн гутал дээр таван толгой оюу толгой... гээд биччихсэн харагдсан. үгүй ядаж "би цэцэрлэгт явмаар байна. гээд биччихсэн бол хүнд хүрэх нь арай л өөр байх байсан биз. манай залуус өөрсдийн хүсэл тэмүүллээр юмыг хийхгүй байна. худалдагдаад байна. 2016-04-07
ОЙЛГО:zaluuchuudiin holboo bol unuuudriin luivarchdiig beltgen gargadag damjuurga. VVNIIG L OILGO 2016-04-07
улс төрчих хэрэггүй:Юм болгоныг улс төржүүлэхээ больчих л доо 2016-04-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?