ИРГЭДИЙН СОНГОЛТ УТААГ БУУРУУЛНА

2018-09-29  

Өнөөдөр шахмал түлшний стандарт бүхий бүтээгдэхүүнийг иргэд олон нийтэд таниулах өдөрлөг боллоо. Жилийн жилд яригддаг энэ сэдэв гаргалгаагаа хайсаар байгаа. Таван толгой түлш ХХК өөрсдийн зүгээс хийж буй гаргалгаагаа иргэд олон нийтэд ийнхүү танилцуулж байна

Засгийн газраас 2019 оны 5-р сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гаргасан .Энэ шийдвэрийн хүрээнд шахмал түлш үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэх тогтоол гарсан. Таван толгой түлш ХХК эхний ээлжинд япон Солонгос хятад мэргэжилтнүүдтэй хамтран шахмал түлшинд стандарт тогтоох туршилтуудыг хийжээ. Нийтдээ 30 гаруй удаа хийсэн туршилтын хүрээнд Монгол Улсад мөрдөгдөх шахмал түлшний стандартыг гарган авчээ.

Багануур, Налайхын уурхайтай харьцуулахад олон талаараа өндөр үзүүлэлттэй гардаг байна. Тухайлбал Багануур 5600, Налайх 5300 илчлэг буюу калоритай. Харин энэ түлшний хувьд 6100-гаас дээш байдаг гэсэн юм.  Мөн налайх Багануур 20-29 хувийн чийглэгтэй байдаг бол Таван толгойн нүүрс 4,3 хувь чийгшилтэй гэж байсан юм.

Утаа ганцхан засаг төрийн шийдэх асуудал биш. Иргэд өөрсдөө утааг бууруулахад хувь нэмрээ оруулж болохоор боллоо. Иргэд та бүхэн олон талын судалгаа туршилтаар хийгдсэн энэхүү шахмал түлшийг түлж, туршиж үзэж агаарын бохирдол бууруулахад хувь нэмрээ оруулаарай. 

 

 

Ц.ТЭГШБУЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?