ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭ БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

2018-10-01  

Үндсэн хуулийн цэцийн анхны гишүүдийн нэг Наваанпэрэнлэйн Жанцангийн “Үндсэн хуулийн эрх зүй” хэмээх  гарын авлага хэвлэгдэн гарлаа.

Энэхүү гарын авлагад, Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны судлагдахуунд хамаарах сэдвийн агуулга, шинж чанарыг харуулсан олон тооны ангилалт, бүлэглэлт хийж, тодорхойлолт өгсөн нь энэ бүтээлийн шинжлэх ухааны үнэ цэнийг нэмэгдүүлж байгааг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр номын өмнөтгөл үгэндээ дурьдаад гарын авлагыг Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны онол, практик дээр 26 жил тасралтгүй ажилласан  Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор  Н. Жанцан  бичиж туурвисан нь ихээхэн олзуурхууштай юм гэдгийг тэмдэглэжээ.

Энэ бүтээлд, Үндсэн хуулийн онол, Монгол Улсын Үндсэн хуульт байгууллын үндэс, Монгол Улс дахь хувь хүний эрх зүйн байдлын үндэс, Монгол Улсын бүрэн эрхт байдал,  Монгол Улсын хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл, Монгол Улсын Үндсэн хуулийн хяналт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журам зэрэг асуудлаарх Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны судлагдахууныг схем, хүснэгтээр хялбарчлан тайлбарласан байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?