БИД ЦӨМҮҮЛСЭН БОРГОЦОЙ ШИГ ЦӨЛМҮҮЛСЭН НУТАГ ОРОН ҮЛДЭЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА

2018-10-01  

Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг, Байдрагийн голд нутагладаг 5 сумын иргэд алтны хууль бус уурхайн буруутай үйл ажиллаганаас болж уух усгүйд хүрээд байна. Энэ талаар өнөөдөр нутгийн иргэд болон “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас мэдээлэл хийлээ.  Алт олборлож байгаагаас үүдэн байгаль орчинд тэр дундаа Байдраг голын эхийг ноцтой бохирдуулж байгаа талаар баримтуудыг дэлгэсэн юм. Тухайлбал, Жамп ХХК-ний алт олборлох эрхийг нь шүүхээс хориглочихоод байхад, холбогдох газруудын зөвшөөрөлтэй гэж зүтгэсээр хуул бусаар олборлолт явуулж байгаа талаар мэдээлэв. Мөн Жаргалант сумын засаг дарга уурхайн компаниудтай нөхөн сэргээлт хийх нэрийдлээр олборлолтын гэрээ байгуулсныг ч хэлсэн юм Тодруулбал, “Жамп” ХХК-ний талбайд нөхөн сэргээлт нэрийдлээр олборлолт хийж буй “Агь хаарвист” ХХК нь Бөөргийн голын хажууд алтны олборлолт хийж, алт угаасан шламаа Бөөргийн гол руу шууд цутгажээ. Ингэж уг шлам нь нийт 5 сумыг ундаалдаг Байдрагийн гол руу орсноор иргэд уух усгүй болсон байна.

Байдрагийн гол нь Баянхонгор аймгийн Жаргалант сумаас эх авч тус аймгийн Заг, Бөмбөгөр, Бууцагаан, Баацагаан сумдын нутгаар дайран нийт 300-аад километр урсаж Бөөнцагаан нуурт цутгадаг томоохон гол юм. 

“БИД ХОЙЧДОО ЦӨМҮҮЛСЭН БОРГОЦОЙ ШИГ ЦӨЛМҮҮЛСЭН НУТАГ ОРОН ҮЛДЭЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА”

"Байдраг нутаг усаа хамгаалъя" ТББ-ын тэргүүн А.Энхтөр “Бидний өвөг дээдэс гол ус булаг шандандаа сүү болсон шанага дүрчихвий гэж үр хүүхдэдээ захиж ирсэн. Гэтэл өнөөдөр гол ус юу болж байгаа нь энэ вэ. Улаанаараа эргэсэн усаар хүн мал ундаалж байна. Бид хойчдоо Цөмүүлсэн боргоцой шиг Цөлмүүлсэн нутаг орон үлдээхийг хүсээгүй. Хүсэх ч үгүй. Би алтны компаниудын хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж, голд унан тусан байж сумынхаа унаанд дайгдан барин энд ирж хэвлэлийн хурал хийж байна. Би аймаг сумын засаг дарга, мэргэжлийн хяналт, яам, шүүх, цагдаа гээд бүхий л газар хандсан. Одоо Ерөнхийлөгчид л хандах үлдлээ. Монголд хууль шударга шүүх гэж байдаг байлгүй гэж найдаж сууна” гэсэн юм.

Бидэнд өгсөн баримтуудаас үзвэл тэд цөхөртөл явжээ. Хамгийн анх аймгийн Байгаль орчны газраас эхэлсэн зарга Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, БОАЖЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлын хэсэг хүртэл шат шатны хүмүүс ажилласан байна. Гэсэн ч шийдэгдэхгүй явсаар байгаа аж. Үүгээр ч зогсохгүй Баянхонгорын захиргааны хэргийн анхан шатны шүүх, СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хүртэл хэлэлцэгдэж шийдвэр гарсан ч хуулиас дээгүүр аашилсан дээрх компаниудыг толгойг илж байгаа өнөөдрийн төрийн байгаа царай иргэдийг уух усгүй болгож байгаа нь харамсалтай.  

Уг асуудлын араас нэхэл дагуул болж, нутаг орноо авч үлдэхийн төлөөх тэмцэлийг ширүүхэн өрнүүлж буй "Байдраг нутаг усаа хамгаалъя" ТББ-ын УЗ-ийн гишүүн Ж.Энхдөлгөөн “Бид Монгол УлсынЕрөнхийлөгчид санал хүргүүлнэ. Байдрагийн гол дагасан таван сумын нийт ард иргэдийг хортой ус ууж, хүн малтайгаа өвчинд шаналж яваг гэж шийдвэр гаргахгүй байх гэж найдаж байгаа. Иргэдийнхээ эрх ашгийг бодно гэж найдаж байна” гэсэн юм.

 

 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :энэ асуудал хаашаа шийдэгдэхийг 5 сумын малчид нүд цавчилгүй хүлээж байгаа юм шүү. өнөөдөр энэ мэдээг хийсэнд их баярлалаа 2018-10-01
Pэгзэн:АЛБАН БИЧИГ ХАРИУ ТЭГЭЭД УЮ БОЛСОН ВЭ ? 2018-10-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?