АТТИЛА МОНГ: СЭТГҮҮЛЧ ХУУЛЬЧИД ХАМТАРЧ ЭРЭН СУРВАЛЖИЛГА ХИЙХ ХЭРЭГТЭЙ

2018-10-02  

“Investigative Journalism Dialogue” буюу эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурал өнөөдөр эхэллээ.  Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Хэвлэлийн хүрээлэн, Монголын Үндэсний олон нийтийн телевиз болон ХБНГУ-ын Дойче Велле Академитэй хамтран, Монгол дахь Канадын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр өнөөдөр, маргааш (2018.10.02,03) хоёр  өдөр зохион байгуулж байгаа билээ.  

Хурлын үеэр:

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй Монголд хөгжих боломжтой юу? Юу саад болж байна вэ?

Баримтыг нягтлан шалгах арга, боломж, бидэнд юу дутагдаж байна вэ?

Дата сэтгүүл зүй буюу тоон мэдээллийн хүчийг сэтгүүл зүйн бүтээлд хэрхэн бүрэн дүүрэн ашиглах вэ?

Эрэн сурвалжлагад сошиал медиа болон вэб ашиглах аргууд

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бие даасан хараат бус үйл ажиллагааг хэрхэн дэмжих вэ?

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хэрхэн чадавхжуулах вэ? зэрэг сэдвүүдийг гадна дотны

эрэн сурвалжилах мэргэжлийн сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд хэлэлцэж байгаа юм.

Тухайлбал, МҮОНРТ-инй захирал Л.Нинжжамц, Эрэн сурвалжилах сэтгүүл зүйн хөрөнгө босгож ажиллдаг atlatszo.hu сайтын удирдах зөвлөлийн гишүүн Аттила Монг, Ил тод байдал ТББ-ын захирал Д.Цэрэнжав, Германы Дойче Велле агентлагийн Судалгаа хамтын ажиллагаа төслийн захирал Жохен Шпангенберг, Хэвлэл мэдээллийн зөвлөх, олон улсын шагналт сэтгүүлч Йин Чан зэрэг эрхмүүд хүрэлцэн ирж мэдээлэл туршлагаа солилцож байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр редактор, сэтгүүлч Аттила Монг “Монголын хэвлэл мэдээллийн өнөөдрийн түвшнийг харахад маш их боломж бололцоо байна. Сэтгүүлчид мэргэжлийн эрэн сурвалжлагч байж, мэдээ нийтлэлээ мэргэжлийн түвшинд хийхээс гадна тусгай хуульчидтай ажиллах хэрэгтэй. Манайд л гэхэд мэдээ нийтлэлээ нийтлэхийн өмнө хуульчаар заавал хянуулж хаана нь ямар хууль зөрчсөн "унах" магадлалтай үг үсэг байна тэр бүрийг нь түүлгэдэг хэд хэдэн редакциуд бий” хэмээн туршлагаасаа хуваалцсан юм. 

Одоогоор хурлын гурав дахь хэлэлцүүлэг явж байгаа бөгөөд “Эрэн сурвалжилах төвүүдийн хөгжил, төлөвшил”, “Эрэн сурвалжилах сэтгүүлчдийн арга хэрэгсэл - Баримтыг нягтлан шалгах” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 

О.НАНСАЛМАА 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?