МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД “РОСНЕФТЬ” НИЙГЭМЛЭГИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2018-10-03  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Фёдоров П.С, болон тус компанийн дэд ерөнхийлөгч Каримов О.К, Хүний нөөц, нийгмийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Калинин Ю.И, Ерөнхий геологич Лазеев А.Н нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлагууд Монгол Улсад хийж буй айлчлалынхаа талаар З.Энхболд даргад танилцуулсан бөгөөд биечлэн уулзаж, нефть хангамжийн асуудлаар санал солилцох боломж олдсонд талархлаа илэрхийлсэн юм.

Мөн “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлагууд Монгол Улсын нефтийн хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа талаар дурдаж, энэхүү хэрэгцээг хэрхэн хангах болоод Монгол Улсад нефть олборлох, боловсруулах, экспортлох асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой дэлгэрэнгүй санал солилцож, ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд ирэх жил Халх голын ялалтын 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд “Роснефть” компани нь Халх гол сумын төвийг шинэчлэхэд зориулж 8 сая евро хандивлахаар болсноо мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэхүү хандивт талархаж буйгаа илэрхийлээд “Роснефть” компанийн цаашдын ажиллагаанд амжилт хүсэв.

Халх гол сумын төлөвлөлтийн зураг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:МОНГОЛ УЛС НЕФТИЙН ҮНЭ ХАНШАА ЗОХИЦУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ РОСНЕФТИЙН КЛОНК ОРУУЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХИЙГ НЬ ОЛГОЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ? 2018-10-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?