ХҮНИЙ ТАРХИНЫ ХЭЛБЭРТЭЙ САНСРЫН БИЕТ ДЭЛХИЙД ОЙРТОЖ ИРНЭ

2018-10-03  

Ирэх сард буюу 11 сарын 11-нд хүний гавлын ястай төстэй хэлбэртэй астериод дэлхийд ойртож ирэх талаар LIVE SCIENCE сэтгүүлд мэдээлжээ. Уг сансрын чулуулаг биетийг  “2015 TB145”  хэмээн тогтоогоод байгаа юм. Манай гарагт 38 сая км зайд дөхөж ирэх бөгөөд энэ нь Дэлхийгээс Нар хүртэлх зайны ¼ юм. Ер бусын хэлбэр дүрстэй уг биетийг эрдэмтэд 2015 оны намар анх олж ажигласан байна. Тухайн үед уг астероид 10 дугаар сарын 31-ний өдөр Дэлхийн дэргэдүүр гарч өнгөрсөн учраас “халлоуны астероид” гэдэг нэртэй болжээ.

Сансрын биет манай гарагт 486 мянган км ойртох үед нь одон орны физикчид зургийг нь авсан байна. Өөр нэгэн онцлогийг дурдвал, 2015 TB145 астероидыг “сөнөсөн сүүлт од” гэж НАСА-гийн судлаачид үзэж байгаа бөгөөд учир нь, Наранд олонтоо дөхөж ирдэг учраас уг биет сүүлгүй болсон аж. Нөгөөтэйгүүр, уг астероид нь өөр дээрээ бууж буй гэрлийн 94 хувийг шингээдэг учраас хав хар өнгөтэй гэнэ. Одоогоор “халлоуны астериод” хүний гавлын ясан хэлбэрээ алдсан байхыг эрдэмтэд үгүйсгэхгүй байна. Дараагийн удаад 2082 оноос нааш уг сансрын биет Дэлхийд ойртож ирэхгүй ажээ.

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?