Өнөө өглөө буюу / 2018.10.03 / Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн тооно багийн нутагт зэрлэг баавгай орж иржээ. Талд баавгай орж ирснийг нутгийн малчин харж, сумын удирдлагууддаа мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу сумын Засаг дарга О.Анхбат, ЗДТГ-ын дарга З.Ганбаатар, Байгаль хамгаалагч У.Ариунтуяа, багийн Засаг дарга Б.Анхбат нарын холбогдох албаны хүмүүс очиж шалгажээ. Ингээд аймгийн удирдлагууд, Ан амьтан хамгаалах санд мэдэгдсэн байна.


Одоогоор баавгайг айлын хуучин өвөлжөөнд ээрч байгаа бөгөөд Ан амьтан хамгаалах сангийн төлөөлөгчид хүрч ирж, байх ёстой нутагт нь буцаан тавих юм байна. Ийнхүү сумын удирдлагууд талд орж ирсэн зэрлэг баавгайг иргэдийн гарт агнуулахгүйн тулд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.
khentiinews.mn
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна