Х.УЯНГА “ЦАХИУР” ХАГАЛЛАА

2018-10-04  

Хэвлэлийн Хүрээлэнгээс ХБНГУ-ын Дойче Велле Академитэй хамтран Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Тэгвэл өчигдөр орой энэ жилийн шилдгээ тодруулж шагналыг гардуулсан юм.  

“Цахиур 2018” эрэн сурвалжлах бүтээлийн гранпри шагналыг Өнөөдөр сонины сэтгүүлч Х.Уянга “Хувьсан өөрчлөгдсөөр буй “үнэн” буюу цианидын хэргийн буруутан хэн бэ” гэх найман цуврал сурвалжилгаараа хүртлээ. Тэрээр энэхүү бүтээлээрээ “Балдорж 2018” шагналын шилдэг 10 сэтгүүлчийн тэргүүн эгнээнд зогссон билээ.

Гран При шагналт сэтгүүлч Х.Уянга “Ийм том шагнал авна гэж мэдээгүй ажил дээрээ сууж байлаа. Цианидын асуудлыг би энэ оны гуравдугаар сараас эхлээд наймдугаар сар хүртэл бүтэн таван сарын турш сурвалжилж, найман цуврал сурвалжилга гаргасан. Энэ хүч хөдөлмөрийг минь урамшуулж, дэмжсэн Хэвлэлийн хүрээлэнгийн хамт олондоо баярлалаа” гэсэн юм.  

Харин дэд байрт Ховд аймгийн сэтгүүлч С.Жавзандулам  “Цаанаа учиртай цагаан эрэг” цуврал нэвтрүүлгээрээ хүртсэн юм.

Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжилд хувь нэмэр оруулах, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг зоригжуулан урамшуулах гол зорилготой энэхүү уралдаанд Ийгл тв, МҮОНРТ тэргүүтэй 18 ХМ-ийн байгууллагын 22 бүтээл өрсөлджээ.  Та бүхэн Цахиур 2018 уралдааны гран при бүтээлийг Энд дарж уншина уу.

Сэтгүүлч, сэтгүүл зүйн багш, хэвлэл мэдээллийн мэргэжилтнээс бүрдсэн шүүгчдийн баг бүтээлүүдийг шүүж, шалгаруулсан байна. Ингэхдээ бүтээлд хөндсөн асуудлын ач холбогдол, үр нөлөө, мэргэжлийн хэм хэмжээ, тухайн сэдэв, асуудлыг эрэн сурвалжлахад зориулсан хүч хөдөлмөр, зоригт гол үнэлэлт өгсөн байна.

 

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?