ИРГЭД ШҮҮХЭД ХАНДАХААСАА ӨМНӨ ХЭВЛЭЛИЙН ЗӨВЛӨЛД ХАНДДАГ БОЛЖЭЭ

2018-10-04  

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2015 оноос хойш сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой санал гомдол, редакцуудын гаргадаг түгээмэл алдааны талаар мэдээлэл хийлээ.

Энэ онд л гэхэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 160 гомдол санал ирсэн байна. Дээрх санал гомдлыг хэлэлцэхэд 104 бүтээлд ёс зүйн алдаа байсан хэмээн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хороо үзжээ. Иргэд дийлэнхдээ нэр төрд халдсан, гутаан доромжилсон зохион байгуулалттай илт худал мэдээлэл тараасан хэмээн редакцийг буруутгаж гомдол гаргажээ. Харин сэтгүүлчдийн бүтээлдээ нийтлэг гаргаж буй алдаа нь мэдээллийг бүрэн гүйцэд нягталж шалгаагүй, баримтаар баталгаажуулаагүй нь тогтоогдсон байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны дарга Ж.Батбаатар хэлэхдээ: “Хэвлэл мэдээлэл гэдэг бол нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг асар хүчирхэг хэрэгсэл. Тиймээс хариуцлагатай сэтгүүл зүйн асуудлыг хөндөх цаг үед ирээд байна. Үүнд чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага бол Хэвлэл мэдээллийн ёс зүйн хороо юм. Таван жилийн өмнөхөөс иргэдийн ойлголт эерэг болж байна. 160 гомдол ирсэн гэдэг нь иргэд шүүх цагдаад хандахаасаа илүүтэй хэвлэл мэдээллийн зөвлөлд хандах нь зөв юм гэдгийг ойлгож эхэлжээ. Нөгөө талаасаа сэтгүүлчид алдаагаа засдаг соёлыг бий болгож байна” хэмээлээ.

Хэвлэл мэдээллийн зөвлөлд гаргасан нийт гомдлын 83 хувь нь хэвлэмэл болон цахим бүтээлтэй холбоотой үлдсэн 17 хувь нь телевизийн бүтээлд хаягласан аж.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?