УИХ-ын чуулганы үдээс өмнө хуралдаанаар Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалаас чөлөөлсөн. Чуулганы завсарласны дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Улмаар Зам, тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг нэр дэвшүүлжээ. Сүүлийн үед энэ салбар нэлээдгүй хэл ам дагуулж “барцад” ихтэй байгаа билээ. Тэгвэл энэ талаар Я.Содбаатар “Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд миний нэрийг дэвшүүллээ. Маш том таван салбар хариуцсан ажил, том даалгавар авлаа гэж болож байна. Хэрхэн яаж ажиллах талаараа бид бүх шийдвэр гарсны дараа дэлгэрэнгүй тайлбар өгөх болно. Ганцхан энэ салбар гэлтгүй монголын бүх л салбарт шинэчлэл хийх шаардлагатай” гэсэн юм.
Б.ХУЛАН