“ГУРВАНСАЙХАНД” ХАЛИУН БУГА НУТАГШУУЛНА

2016-04-08  

“Эрдэнэт үйлдвэр” ХХЗ-ийн захирал Ц.Даваасүрэнгийн дэмжлэгээр Өмнөговь аймгийн Гурвансайхан ууланд буга нутагшуулахаар болжээ. Тус аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газраас “Сайханы буга” төслийг хэрэгжүүлэхээр болсон ч санхүүгийн байдлаас шалтгаалан түр зогсоод байсан юм. Төслийг албан ёсоор эхлүүлж, үүний хүрээнд 10 гаруй халиу бугыг нутагшуулахаар болжээ. Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын захирал доктор Н.Банди, МУИС-ийн доктор, багш н.Суран нар Аймгийн ИТХ-ын хүсэлтээр суурь судалгааг хийж Гурвансайхан ууланд Халиун буга нутагших бүрэн боломжтойг тогтоосон байна. 2008 онд Гурван сайхан ууланд нэг Согоо ирж нутагшсан талаар тухайн үед нутгийн малчид мэдээлж байсан бөгөөд 2016 оны 3 дугаар сард Гурван сайхан уулын Рашаан Шармаань гэдэг газраас бугын унасан эвэр олджээ.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Пэрэнлэй:Сайхан ажлын эхлэл байна. Улам өргөжин тэлэх болтугай 2016-04-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?