Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулахаар товлоод байсан. Гэсэн ч Монгол бөхийн өргөөнд барилдаан зохион байгуулахгүй байх, бөхийн холбооны маргааны улмаас хойшлуулж, “Алдар” спорт хорооны зааланд зохион байгуулах гэж байна.
20 дахь удаагийн намрын улирлын нээлтийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, Б.Бат-Өлзий, О.Хангай тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглохоор бүртгүүлжээ.
Өнгөрсөн жилийн намрын улирлын нээлтийн барилдаанд улсын аварга Н.Батсуурь түрүүлж байсан юм.
О.ДАШ