ХҮНИЙ АМЬ ХОХИРСОН ХЭРГҮҮД ИХЭВЧЛЭН ОРОН НУТГИЙН ЗАМД ҮЙЛДЭГДСЭН БАЙНА

2018-10-06  

Цагдаагийн байгууллага дүн шинжилгээ, судалгаанд үндэслэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа явуулдаг.  2017, 2018 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт зам тээврийн ослын 60 хувь, хүний амь нас хохирсон хэргийн 75 хувь, гэмтэж, бэртсэн хүний 50 орчим хувь нь орон нутгийн замд үйлдэгдсэн байдгийг цагдаагийн байгууллагынхан тогтоожээ. Ийм учраас Цагдаагийн байгууллага МУ-д ГХУСАЗЗ, НҮБ-ын Хүүхдийн сан, нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай хамтран “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг энэ оны 06 дугаар сараас эхлэн 4 сарын хугацаатай зохион байгуулсан байна.

Уг аянд цагдаагийн бүх анги, байгууллагуудаас алба хаагчдыг татан оролцуулсан нийт 500-аад алба хаагч, орон нутгийн авто замын 150 хар цэгүүдэд 58 автомашин болон бусад техник хэрэгсэлтэйгээр хөдөлгөөнт болон суурин хэлбэрээр үүрэг гүйцэтгэжээ.

150 км тутамд 1 байнгын хяналтын пост байх дүрэмтэй бөгөөд 40 цэгт пост байгуулах шаардлагатайгаас энэ онд 27 байнгын хяналтын пост шинээр байгуулан ашиглалтад оруулсан байна.

 Ингэснээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хяналт сайжирч, хил залгаа аймаг, сумд хоорондын цагдаагийн алба хаагчидтай замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар тасралтгүй, харилцан мэдээлэл солилцож, гэмт хэрэг ирлүүлэн, таслан зогсоох үйл ажиллагаа түргэн шуурхай явагдах чухал ач холбогдолтой юм.

Хяналт шалгалтын явцад 162247 зөрчил илэрсэн үүнээс:

-огтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  3875 зөрчил,

-цагдаагийн нийтлэг үүргээр 424 зөрчил

-эрэн сурвалжлагдсан 109 хүн,

-цагдаагийн байгууллагаас зарлагдсан 155 тээврийн хэрэгслийг тус тус илрүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас бусад байгууллагатай хамтран зохион байгуулсан хяналт шалгалтын үр дүнд :

-Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг - 18,3 хувиар,

-амь нас нь хохирсон хүн -24 хувиар,

-гэмтсэн хүн -9.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

-Байнгын хяналтын постыг бүрэн ашиглалтанд оруулах

-Тусгайлан тоноглосон хөдөлгөөнт эргүүлийн автомашинуудын асуудлыг шийдвэрлүүлж, тогтол эргүүлд ажиллуулах

-Авто зам дээрх хар цэгүүдийн тоог багасгах

-Замын мэдээлэгдсэн байдлыг сайжруулах обьектив болон субьектив хөдөлгөөн зохион байгуулалтыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

 

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?