ДҮГЭРСҮРЭНГИЙН БАЯНМӨНХ: БАГШ НАРЫН ӨДРӨӨРӨӨ ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОНДОО СЭТГЭЛ ӨНДӨР БАЙНА

2018-10-07  

С:-Монгол улсад зохиогдож буй Поверлифтингийн Мастеруудын ДАШТ-ний М-1 ангилалд дэлхийн аварга болсонд баяр хүргэе.

Б:-Дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын 52 дахь өдөр ( жил) Мастеруудын ДАШТ-нд түрүүлж, дэлхийн аварга болсондоо сэтгэл өндөр байна. Би олон шавьтай жирийн нэг тооны багш хүн. Хичээллээд 8 дахь жилдээ дэлхийн аварга боллоо. Намайг дэмжсэн нийт үзэгчид, "Шинэ өнөөдөр" сургуулийн хамт олондоо талархал илэрхийлье.

C:-Хэвтээ шахалтанд 155 кг шахсан дээд амжилтаар Та М-1 ангилалд түрүүллээ. М-1 ангилал гэдгээ тодруулж хэлнэ үү?

Б:-Би бас ширээний теннис сонирхдог. Ойлгоход хялбараар нь , ширээний теннисээр зүйрлэвэл 40-49 насны ангилал гэж ойлгож болно.

C:-Мастеруудын ДАШТ-д олон орны тамирчид оролцож, өрсөлдөөн ихтэй байх шиг? 

-Медалийн хур ч их бууж байна. -Дэлхийн 23 орны мастерууд оролцож буй. Монголоос гэхэд л 30 орчим мастер хүчээ үзэж, олон ч дэлхийн аварга мэндэлж байна. Миний хувьд хэвтээ шахалтаас гадна гурван төрөлтөд оролцож хүрэл медалиар энгэрээ давхар мялаасан. 

C:-Өмнө нь ДАШТ-д оролцож байв уу?

Б:-Үгүй. Олимпийн бус төрөл гэдэг утгаар нь төрөөс бага дэмжинэ. Монголд зохиосон л тэмцээн уралдаанд алгасахгүй оролцохыг хичээдэг. Тэр жил Монгол улсад зохиосон Азийн АШТ-ээс мөн хэвтээ шахалтаар мөнгөн медаль хүртэж байсан. Японы тамирчны ард орсон.

C:-Хувийн амжитаасаа хуваалцвал?

Б:-2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга. Өөрийн насныхаа бол 5 удаагийн аварга. -Поверлифтингийн хөгжлийн тухайд? -Монгол хүний амжилт үзүүлэх спорт. Өнөөдөр ч гэсэн үүнийг баталж байна.Гэмтэл авах магадлал бас өндөр. Манай улсад 2000 оны эхэн үеэс хөгжиж эхэлсэн түүхтэй.

C:-Хамгийн дээд амжилтыг нэрлэвэл?

Б:-Содномпэлжээ маань пара Олимпоос хүрэл, ДАШТ-ий аварга. Бид нэг үеийн тамирчид. Тухайн үед бид хоёр нэг жинд буюу 59 кг-ийн жинд өрсөлддөг байв. УАШТ-ээс тэр алт, би хүрэл авч байсан. Одоо бол би 66- Содном маань жин өгссөн.

C:-Сэтгэгдлээсээ хуваалцсан танд талархлаа. Спортын өндөр амжилт хүсье .

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?