“UFC 229”-ЫН ЯЛАГЧААР ХАБИБ НУРМАГОМЕДОВ ТОДОРЛОО

2018-10-07  

Холимог тулааны “UFC”-ын тулаанууд болж өндөрлөлөө. Энэ өдөр хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсийг эзэмшигч ОХУ-ын Дагестаны тамирчин  Хабиб Нурмагомедов  Ирландын шилдэг тулаанч Конор Макгрегор нарын тулаан дэлхийн олны анхаарлын төвд өрнөлөө.

Хабиб Нурмагомедов “UFC”-ын дэвжээнд 26 тулаан хийж бүгдэнд ялаад байсан бол Конор Макгрегор 21 ялж 4 удаа ялагдаад байсан юм. Байлдааны самбын дэлхийн хошой аварга Хабибын барилдааны эсрэг Конор ямар тактик боловсруулсан нь олны анхаарлын төвд байв. Тулааны эхнээс л таамаглаж байсанчлан Хабиб         барилдаж хэвтээ байрлалаас илүүрхэж байсан юм. Хоёрдугаар үед Хабиб мөн л хэвтээ тулаанд илүүрхэж баруун зүүн гарын ээлж дараалсан цохилтыг гүйцэтгэж байсан ч Конор тэсээд гарсан. Харин гуравдугаар үеэс Конор сэргэж эсрэгээр Хабиб Нурмагомедов суларч Ирланд эр илүүрхэж эхлэх нь тэр. Гэхдээ л дуусгах хэмжээний оновчтой цохилт гүйцэтгэж чадсангүй дөрөвдүгээр үетэй золгов. Харин энэ үед Хабиб өрсөлдөгчийнхөө хөлд орч улмаар хэвтээ тулаанд илүүрхэж боогоод дуусгачихав.

Хоё тулаанч спортын ёсоор гар бариад салсангүй.  Хүчтэй өрсөлдөгчөө ялсан Орос октаган дээгүүр харайж Конорын дасгалжуулагчруу дайрч хоёр ч удаа цохиод авах нь тэр. Энэ үеэр Хабибын багийн хоёр дасгалжуулагч октаганд гарч  Конорыг цохиж байгаа харагдсан. “UFC” түүхэнд урьд өмнө нь ийм үймээн гарч байгаагүй бөгөөд ерөнхийлөгч Данна Уайт аваргын бүсийг сахилгагүйтсэн Хабибад олгохоос татгалзлаа.    

Энэ тулаанд оролцсоныхоо төлөө Конор Макгрегор 3 сая ам доллар, Хабиб Нурмагомедов 2 сая ам доллар халааслалаа. Үүн дээр бусад урамшууллууд нэмэгдэх юм.   

 

Д.НЯМАА 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?