ЗАХЫН ДҮҮРГҮҮДЭД БЕНЗИНИЙ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ

2018-10-08  

 

Уржигдар буюу энэ сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө шатахууны үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Тодруулбал,

АИ-95 2040 төгрөгөөс 2180 төгрөг

АИ-92 1830 төгрөгөөс 2010 төгрөг

АИ-80 1550 төгрөгөөс 1850 төгрөг болж нэмэгдсэн гэх мэдээллийг зургаар баримтжуулан мэдээлсэн юм.

Энэ талаар тодруулахад хотын төвийн дүүргүүдэд шатахууны үнэ нэмэгдээгүй байгаа бол хотын захын хорооллуудын ШТС-ууд шатахууны үнээ нэмжээ. Тухайлбал, Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх зам дагуу байрлах ШТС-ууд бүгд шатахууны үнээ нэмсэн байна. Тухайлбал 

Налайх явах замд байрлах “Магнай Трейд” ШТС

АИ 98- 2280

АИ 95- 2150 буюу 110 төгрөгөөр

АИ 92-1910 буюу 70 төгрөгөөр

ДТ 2340-2250 буюу 100 төгрөгөөр тус тус нэмжээ.

Харин “Шунхлай” ШТС

АИ 95-2220 буюу 100 гаруй төгрөгөөр

АИ 92 -1895 буюу 80 орчим төгрөгөөр

АИ 80 – 1790  буюу 200 орчим төгрөгөөр тус тус нэмсэн бол “Петровис” ШТС АИ-92 шатахууныг 1910 төгрөгөөр борлуулж байв. Монголчуудын нийтлэг хэрэглээний шатахуун буюу АИ 92 шатахуун хотын дүүргүүдийн байршлаас хамааран 70-90 төгрөгөөр нэмэгдсэн нь тодорхой байна.

Үүнийг иргэд эсэргүүцэж "өнөөдөр үдийн 12.00 цагт бүх жолооч нар явж байгаа газраа машинаа хаяж, зам дээр гарна" хэмээн сошиалд хоромхон хугацаанд аян өрнүүлээд амжсан боловч яг цаг дээрээ хаяж явсан жолооч харагдсангүй.  2018 он гарснаас хойш гурав дахь удаагаа шатахууны үнийг нэмж буй нь энэ юм. Өмнөх хоёр удаагийн нэмэлтийг Цагаан сар болон Хүүхдийн баяраар тааруулж байв. Өөрөөр хэлбэл, монголчуудыг баяр ёслол гэж бужигнах хооронд шатахууны үнийг нэмж байсан бол энэ удаа амралтын өдрийг тааруулан шатахууны үнийг нэмжээ.

Орон нутгуудын хувьд мөн нэмсэн байна.  Хөвсгөл аймгийн хэмжээнд бензин шатахууны үнэ 60-140 төгрөгөөр нэмэгджээ. "Петровис" компанийн дизель түлш 2170 төгрөг байсан бол  2310 болж 140 төгрөгөөр, "АИ-92"  1920 төгрөг байсан бол  2020 болж  100 төгрөгөөр, "А-80"  1740  төгрөг байсан бол  1840 болж 100 төгрөгөөр, "А-95"  2180  төгрөг байсан бол  2240 болж 60 төгрөгөөр нэмэгдсэн  байна. Тус аймгийн хэмжээнд он гарснаас хойш гуравдугаар сард 90-240,  долдугаар сард 70-90 төгрөг,  10 дугаар сард 60-140 төгрөг, нийт гурван удаа бензин шатахууны үнэ нэмэгдээд байгаа ажээ.

 

 

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?