АМГТГ БЕНЗИНИЙ ҮНИЙГ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ

2018-10-09  

Шатахууны үнэ өссөн талаар АМГТГ-ын зүгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд шатахууны үнэ өссөн шалтгааныг гадаад зах зээлээс шалтгаалсан, гадаадад өссөн учраас дагаж өссөн хэмээн тайлбарласан юм. Мөн  улирлын чанартай буюу зуны түлшнээс өвлийн түлшинд шилждэг үед шатахууны үнэ нэмэгддэг гэсэн юм. ОХУ-ын Роснэфтийн зүгээс тонн тутамд нь 45-85 доллар нэмжээ. Энэ удаагийн өсөлтөд АМГТГ-ын зүгээс ямар ч арга хэмжээ авч чадахгүй бөгөөд, гадаад зах зээл ийм хойно хэмээн эвлэрч сууна. Угаас ч арга хэмжээ авах эрх дархгүй байгууллага юм. Тэдний хэлснээр “Бид импортлогч ААН-ийн толгойг илээд байгаа зүйл байхгүй. Үнэ тогтвортой байлгах ам долларын ханшнаас их хамаарч байна. Энэ удаад л гэхэд сүүлийн 4 жилийн хамгийн дээд хэмжээнд өссөн. Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг зохицуулах зөвлөл гэж байдаг. Тэр зөвлөл тодорхой хэмжээнд хуралдаж, ААН-үүдэд  зөвлөгөө хүргүүлж ажиллаж байгаа” гэсэн юм.

Тэд угаас зөвлөгөө хүргүүлдэг, хүргүүлсээр ч ирсэн. Гэвч энэ нь юунд ч нөлөөгүй байдаг билээ. Мөн “УУХҮЯ болон Сангийн яаманд авто бензин дизелийн түлшний  онцгой татвар дээр зохицуулалт хийх саналыг хоёр ч удаа хүргүүлж, ЗГ-т тавьсан байгаа. Одоогоос 4 сарын өмнө хуралдаж ААНүүдэд албан бичиг ч хүргүүлсэн. Шатахууны нөөц чанарыг манайх хариуцдаг, үнийн дүнг яаж тогтоодгийг бол мэдэхгүй” гэсэн юм. Энэ нь үнийн зохицуулалтад нөлөөлж огт чадахгүй ээ, үнэтэй ч байсан хамаагүй нөөцтэй л байвал болно гэсэн үг шиг ойлгогдож байгаа юм. гэтэл жирийн иргэдэд үнэ хамгийн чухал байдаг билээ. Шатахууны үнэ ганцхан шатахууны үнэ биш бусад бүх зүйлсийн үнийг өсгөдгөөрөө хамгийн аюултай юм.

Гадаад зах зээл дээр үнэ буурахад жижиглэнгийн үнээ буулгана гэж компаниуд хэлдэг ч бинзений үнэ буурлаа гэдэг цагаан мэдээ бид огт сонсож байгаагүй нь өрөвдөлтэй.

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Yржин:хэн ч шийдэж чадахгүй гээд хаяж байгаа төрийн байгууллагуудад ажиллаж байгаа нөхдүүдэд хариуц**** тооц !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2018-10-10
Новшнууд:odoo tegeed hen hariutsah yumbe ingeed medeelj bolj bgaa yumuu ????? aldagiin bna!!!!!!!!!!!!!!!!!!!! 2018-10-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?