БҮТЭЭХҮЙН ТЕХНОЛОГИЙГ БИЙ БОЛГОХ УХААН /цуврал /

2018-10-10  

“Шинжлэх ухаан” гэдэг нэр томьёог хэрэглэмээр байгаа ч сүүлийн үед түүнийг хэрэглэхээс айдас хүрдэг болсон. Шинэ, шинэлэг бүтээхүйн буюу үйлдвэрлэх технологийн талаар асуудал хөндөгдөх бүрт л түүнийг чинь “нээдэг”, “судалдаг”, “гайхамшигт” “суутан, мэргэн, эрдэмтэн, гэгээнтэн” нар Монголын тэр академи, хүрээлэн, сургуульд байдаг гэж хэлээд л бүтээхүйн технологийн талаар “А” ч мэдэхгүй, судалсан, шинжилсэн, туршсан, мэргэшсэн юу ч үгүй бөгөөд улсын төсвөөс хумсалж, хоолыг нь хороогоод ширээ дэрлээд унтаж буй хэн нэгэнд аваачаад наачихдаг, тэндээс нь бодит хөрсөн дээр наалдах юмгүй авах ч хэцүү, хаях ч хэцүү сонссон төдийхөн мэдээллийн хуулан бичлэг, хэнд ч хэрэггүй, үйлдвэрлэл, практикт огт наалдахгүй цаасны цуглуулгаас өөр  юу ч гардаггүй явж ирсэн учраас өнөөдрийн Монгол маань “консервныхаа лааз хийж чадахгүй байж коммунизм байгуулна” гэдэгчлэн, өөрсдийн гэх ямар ч бүтээхүйн технологигүй шахам л, хэргэм цол гуншиндаа дарагдчихсан “аугаачууд”-аар дүүрчихсэн сууцгааж байгаа юм.

Үнэн хэрэгтээ дэлхийд ч, үндэснийхээ хэмжээнд ч өрсөлдөх чадвартай бүтээхүйн технологи бий болгохын тулд судлагдсан, туршигдсан, баталгаатай, нотолгоотой жинхэнэ шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны үр дүнгүүдтэй байх ёстой юм. Шинэ, шинэлэг бүтээхүйн технологийг бий болгоод хөгжүүлээд аваад явах ухааны нөөцтэй байх хэрэгтэй. Манайд ямар бүтээхүйн технологи эхний ээлжинд, дараагийн шатанд шаардлагатайг эрэмбэ дэс дараалалаар нь гаргаж, шинжлэх ухааны судалгаануудыг ч тэдгээртэйгээ уялдуулж ач холбогдлыг нь харгалзаж бодлогоор дэмжиж явмаар байна.

 

 

 

ЦЭДЭВИЙН ӨЛЗИЙТОГТОХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:BODOH TSAG BOLSON BUSAD ULS ORON IH ANHAARCH ACH HOLBOGDOL UGDUG GETEL MANAIH DANDAA ESREGEEREE 2018-10-10
Сумьяа:Төрийн зохицуулалт хийх цаг болсон. Аливаа зүйл эрдэм шинжилгээний үр дүнгээс улбаатай..... 2018-10-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?