ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨРИЙН ШИЛДГҮҮД АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ТОДОРНО

2018-10-10  

2018 оны үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх бямба, ням гарагт буюу 10 дугаар сарын 13, 14-нд Орхон аймгийн төв Эрдэнэт хотод болно.

Тус тэмцээн гурван насны ангиллаар болох бөгөөд 21 аймаг, Улаанбаатарын 9 дүүргийн 30 хүүхэд уран мэхээ уралдуулан хүчийг үзэн барилдана. Тодруулбал, 16, 17, 18 гэсэн гурван насны ангилалтай иргэний үнэмлэхээ гардсан хөвгүүд барилдах эрхтэй. 2002 оны 10-р сараас-2003 оны 10-р сард төрсөн хөвгүүд бага насанд, 2001.10-2002.10 сард төрсөн бол дунд насанд, 2000.10-.2001.10 сард төрсөн хөвгүүд дээд насанд тус тус барилдана.

Энэ жилийн хувьд улсын хошой аварга Дарханы Нацагдоржийн Чиеэгүнбаатар аварга цолоо гурав дахиа хамгаалахад ойрхон байгаа юм. Бага онооны системээр шилдэг багийг гурван насны нийлбэр дүнгээр тодруулна.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?