Б.МАЙЦЭЦЭГ: 10 ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ АМИА ХОРЛОХЫГ ЗАВДАЖ БАЙНА

2018-10-10  

Өнөөдөр сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Энэ талаар НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэгтэй ярилцлаа.

Дэлхий нийт хэдэн оноос  эхэлж энэ өдөрт анхаарал хандуулан  тэмдэглэж байна вэ?

Жил бүрийн 10-р сарын 10-ны өдрийг Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж байгаа.  Дэлхий даяар 1992 оноос  сургалт сурталчилгаа явуулж эхэлсэн. Өнөөдөр ч мөн адил олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тулгуурласан сургалт сурталчилгаа явуулж байна. Энэ өдөр бол ганцхан өнөөдөр сөхдөг өнөөдөр ярьдаг сэдэв биш чиглэсэн ажил тогтмол хийгдэж байдаг компанит ажил юм.

Энэ жил сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах тал дээр ямар асуудлыг хөндөж байгаа вэ?

Эрүүл сэтгэлгээтэй залуус дэлхийг өөрчилнө гэсэн уриан дор сургалт сурталчилгаа хийж байна. Цахим хуудсандаа зурагт хуудас байршуулах мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаа өрнүүлж байна.  Нийт хүн ам болон  ялангуяа залуучуудын сэтгэцийн эрүүл мэндэд анхаарлаа хандуулж эд баялаг материаллаг зүйлсээс илүү эрүүл сэтгэлгээ улс орны өнгө төрх болж хөгжлийг авч явах хүмүүс бол залуучууд учраас өсвөр үе залуусыг хамарсан сургалт сурталчилгаа хийж байгаа юм.

Залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан  асуудалд юу нөлөөлж байна вэ?

Техникийн хөгжил дэвшлил өдрөөс өдөрт хурдацтай хөгжиж байгаа энэ үед маш олон зүйлс сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж байгааг бас дурдах хэрэгтэй. Өнөөдөр 6 хүн тутмын 1 нь 10-19 насны залуучууд байдаг. Тэдний өвчлөлийн 16  хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж  байна. Нийт өвчлөлийн 50 хувь нь 14 наснаас эхэлдэг гэсэн үзүүлэлт байгаа. Шилжилтийн насанд эхэлсэн сэтгэцийн тулгамдсан асуудал нь цаашид залуучуудыг сэтгэцийн хувьд эрүүл байх, бие хүн болж төлөвших амьдралын бүрэн чадамжтай байх уу үгүй юу гэдгийг тодорхойлно. Сэтгэцийн  эрүүл мэнд эрүүл байх гэдэгт сэтгэцийн тулгамдсан асуудал, сэтгэцийн өвчин гэсэн гурван зүйл ордог. Эдгээрээс сэтгэцийн тулгамдсан асуудалд шилжилтийн насанд элбэг тохиолддог.

Энэ насны хүүхэддтэй эцэг эхчүүд яавал дээр вэ?

 10-19 насанд биеийн болон физиологийн өөрчлөлтүүд явагддаг. Энэ үед бүх зүйл өөрчлөгддөг. Сэтгэцийн хувьд өмнө нь аав ээжийгээ чухалчилдаг байсан бол найз нөхөдөө чухалчлах, харилцаагаа өргөжүүлэх, бие дааж шийдвэр гаргах  хүсэл эрмэлзэлтэй болох зэрэг нийгмийн харилцаанд илүү орж эхэлдэг. Тэдэнд маань туршлага байдаггүй учраас аливаа юманд гутрах, бусад хүмүүсээс асууж зөвлөх зүйл нь олон, шантардаг зэрэг сэтгэл зүйн болон сэтгэцийн өөрчлөлтүүд тулгарч эхэлдэг. Эдгээр шалтгаанаас болж шантарч  ганцаардан  гутрах явдал гарч улмаар  хичээл таслахад хүргэдэг. Энэ бол насан туршийн зан байдалд нөлөөлж болох асуудал болдог. Энэ үед нь хүүхдийг гэр бүл, сургуулийн орчин илүү анхаарч анзаарч зөвлөгөө өгч байх хэрэгтэй. Энэ үүргээ бид биелүүлж чадахгүйн улмаас тэд маань хорт зуршилд автах, амиа хорлох эрсдэл дагуулдаг.

Өсвөр насныхны амиа хорлолт  сэтгэцийн эрүүл мэндээс шалтгаалж байна уу?

Сургуульд суурилсан судалгааг 2013 онд дэлхий даяар хийсэн. Энэ судалгааны дүнгээс харахад нийт судалгаанд оролцсон 4 хүүхэд тутмын 1 нь амиа хорлох талаар бодож байсан. 7 хүүхэд тутмын 1 нь амиа хорлохоор төлөвлөж байсан бол 10 хүүхэд тутмын 1 нь амиа хорлох оролдлого хийж байсан.  Мөн судалгаанд хамрагдсан  сурагчдын 12.9 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэж үзсэн , 23.3 хувь нь тамхи татдаг гэсэн үзүүлэлт гарсан. Тамхи татдаг хүүхдүүдийн 50 хувь буюу тал хувь нь тамхинд донтох архагших шинжтэй болсон үзүүлэлт гарсан. Иймд залуусын сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч, тэднийг ойлгож тулгамдаж буй асуудалтай нь тулж харицах шаардлага эцэг эх, эрүүл мэндийн байгуулагууд, эрдэм боловсрол олгож байгаа газруудын нэг чухал асуудал болоод байна.

 

 

ЯРИЛЦСАН: Ц.ТЭГШБУЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Яг үнэн үү 2018-10-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?