Сүхбаатар дүүрэгт улсын эмнэлгийн эмч 6-12 жилийн турш улсын эмнэлгийн лиценз ашиглан хувиараа эмэгтэйчүүдийн эмнэлэг ажиллуулж байсан эмчийг НМХ-ын газрынхан илрүүлжээ. Тэрээр хувийн эмнэлэгтээ оношилгоо хийж, эмчилгээг улсын эмнэлэгт хийсэн мөн улсын эмнэлэгт үзүүлсэн үйлчлүүлэгчид хувийн эмнэлгээ зааж өгч, эмчилж байсан зөрчил гаргасан нь тогтоогдсон байна. Одоогийн байдлаар яг ийм зөрчил гаргасан 5 эмч байгаа бөгөөд эрхийг нь түдгэлзүүлэхээр хандаад байгаа талаар НМХГ-аас мэдээллээ.
Б.ХУЛАН