Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хууль бус үр хөндөлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн дүнгийн талаар мэдээллээ. Хууль бус үр хөндөлтийн тохиолдлыг илрүүлэх, тэмцэх, давтан болон аюултай үр хөндөлтөөс сэргийлэх бууруулах зорилгоор Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эх барих, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр ажилладаг хувийн хэвшлийн 46 эмнэлэгт хяналт, шалгалт хийжээ. Шалгалтын дүнгээс үзвэл үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн 70 хувь нь 20-30 насныхан байгаа аж.
Энэ оны эхний найман сарын байдлаар л гэхэд хууль бус үр хөндөлтийн улмаас биеийн байдал нь хүндэрч, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв болон Амгалан амаржих газар хандсан 21 тохиолдол бүртгэгдсэн байна.
Дээрх 21 тохиолдлын 14 нь гар дээрээс үр зулбуулах эм худалдан авч уусан байжээ. Тодруулбал,
Мөн үр хөндөлтийн улмаас хүндрэл өгч, умай цоорсон 2 тохиолдлыг мэс заслын аргаар эмчилжээ. Өөрөөр хэлбэл тухайн хоёр эмэгтэй умайгаа авахуулсан байна.
Угтаа бол үр хөндөлтийг тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн, эмнэлэг явуулах ёстой байдаг. Гэтэл Баянзүрх дүүрэгт байрлах Энхийн төлөө эмнэлэгт Н гэх эмэгтэй үр хөндөлтөд орж, хүндрэл үүсэн умайгаа авахуулсан харамсалтай мэдээ байгаа юм. Иймээс тус эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар хандсан байна.
Б.ХУЛАН