Агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөө үзүүлэхүйц шинэ дэвшилтэт техник, технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах “Бид нэг агаартай” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр нээлтээ хийсэн юм. Тус үзэсгэлэнд нийт 50гаруй аж ахуй нэгж болон нийсдлэлийн 12 байгууллагам оролцсоноос бид утаагүй зуух болох “Хос Бортого”-ыг онцолж байна.
Хос бортого ХХК нь 2012 оноос хойш утааг бууруулах чиглэлээр олон төсөл бичиж туршиж байсан ч хамгийн шилдэг нь уг бүтээгдэхүүн гэдгийг зохион бүтээгч онцоллоо. Тус бортого нь зууханд суурилуулдаг нэмэлт хэрэгсэл бөгөөд утааг бүрэн шатаагч бүтээгдэхүүн юм. Зуухны ширмэн дээр босоогоор нь тавьж суурилуулсны дараа нүүрсээ хийхэд утааг дээш гаргахгүй хадгалж ахин шатаах замаар ажилладаг байна. Галд тэсвэртэй төмрөөр хийсэн учраас гурваас таван жилдээ ахин солих шаардлагагүй гэдгийг хэлж байлаа.
Үзэсгэлэнгийн үеэр хоёр зууханд бортогыг байрлуулж гал түлсэн байв. Тус бүтээгдэхүүн нь нүүрсэнд хоёроос гурав дахин хэмнэлттэй бөгөөд утаанаас гарах хорт хий нь мөн стандарт хэмжээнээс даваагүй гэдгийг лабораториор хэмжүүлсэн хэмээн зохион бүтээгч хэлсэн. Тэрээр “Манайх бүтээгдэхүүнийхээ төслийг холбогдох газарт нь хүргүүлсэн байгаа. Нэг айлд 120 мянган төгрөг гээд тооцвол 200 мянган айлд 20 гаруй тэрбум төгрөгөөр утааг эрс мэдэгдэүйц бууруулах боломжтой. Утаа огт харагдахгүй гэсэн үг” гэв. Туршилтыг нүдээр үзсэн хүмүүс үнэхээр хар өнгөтэй, муухай утаа гарахгүй байна хэмээн шагширч байсан нь ийнхүү Хос бортогыг онцлоход хүргэлээ.
О.НАНСАЛМАА