ИРГЭДЭД АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЯТАД ЭЛЧИНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАНА ГЭВ

2018-10-12  

БНХАУ-ын Элчин сайдын яамны байрны гадаа виз хүсэхээр цугласан иргэдийн дараалал үүссэнтэй холбогдуулан ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.

Уулзалтаар БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зүгээс дараалал үүссэнтэй холбогдуулан тодорхой арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Энэ үеэр Цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэлсэн үгэндээ "БНХАУ-д зорчих оюутны виз хүсэгчдийн тоо ихэссэний улмаас тус ЭСЯ-ны байрны гадна оочер дараалал, эмх замбараагүй байдал үүссэн. Тиймээс цагдаагийн байгууллага үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн дунд хэв журмыг сахиулж, ЭСЯ-ны байрны аюулгүй байдлыг хангаж ажиллах болно." гэдгийг онцоллоо. 

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зүгээс заасан журмын дагуу өмнөх өдөр нь дугаар олгож байгаа. Тиймээс дугаар авсан виз хүсэгчдийн материалыг чирэгдүүлэлгүй хүлээн авч, ажиллаж байгаа аж.

 Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?