МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ ӨНӨӨДӨР СИНГАПУРТАЙ ТОГЛОНО

2018-10-12  

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг есдүгээр сарын 2-ны өдрөөс хойш нийт гурван тоглолт хийж нэг ч ялагдаагүй байгаа. Тэгвэл өнөөдөр манай шигшээ баг дэлхийн чансааны 166-дугаарт бичигдэж буй  Сингапурын тоглох хуваарьтай байна

Герман мэргэжилтэн Майкл Вайсаар удирдуулсан Монголын үндэсний шигшээ баг аравдугаар сарын 16-ны өдөр Лаос улсын нийслэлд очиж мөн чансааны төлөөх чухал тоглолтыг хийнэ.  Хэрэв энэ тоглолтуудад манайх ялалт байгуулбал дэлхийн чансааны оноо авах юм. Сонирхуулахад Монголын залуучуудын шигшээ баг өнгөрсөн хавар Сингапурын багийг ялж байсан билээ.

Энэ удаагийн хоёр нөхөрсөг тоглолтын шигшээ багт: 

Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ, А.Сайханчулуун

Хамгаалагч: Б.Гарьдмагнай, Н.Цэдэнбал, Д.Төрбат, О.Мөнх-Оргил, Б.Даваажав, С.Өсөхбаяр

Хагас хамгаалагч: Х.Цэнд-Аюуш, А.Нармандах, С.Ганхуяг, Ж.Сүндорж, А.Тэмүүжин, Б.Төгсбилэг, С.Гал-Эрдэнэ, Б.Балжинням, Ц.Мөнх-Эрдэнэ

Довтлогч: Ц.Төмөр-Очир, Н.Наранболд, М.Жансерик, П.Энхбилэг, 
Б.Хаш-Эрдэнэ нар дуудагджээ.

Монголын баг  ирэх сард Тайвань улсад зохион байгуулагдах Зүүн Азийн АШТ-нд анх удаагаа өрсөлдөнө.

 

Д.НЯМАА 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?