НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗАРИМ ЧИГЛЭЛИЙН ӨГЛӨӨНИЙ ЦАГИЙГ УРАГШУУЛАХААР БОЛЖЭЭ

2018-10-13  

Иргэдийн санал хүсэлтээр нийтийн тээврийн үйлчилгээний дараахь чиглэлүүдэд өглөөний эх авалтыг урагшлуулахаар цагийн хуваарьт зохицуулалт хийж 2018 оны аравдугаар сарын 15-наас мөрдөхөөр болжээ. Үүнд:

Ч:28 “Сэлх 7 буудал- Ард кино театр” чиглэлийн үйлчилгээг Сэлх талаас 06:35 цагаас, Ард кино театр талаас 06:47 цагаас тус тус эхлүүлэх;
Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ-III” чиглэлийн үйлчилгээг ТЭЦ-III талаас 06:46 цагаас эхлүүлэх;
Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст” чиглэлийн үйлчилгээг Хайлааст талаас 06:45 цагаасэхлүүлэх;
Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлийн үйлчилгээг Халдвартын эмнэлэг талаас 06:55 цагаас эхлүүлэх;
Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан” чиглэлийн автобусны гаралтын тоог нэмэгдүүлж автобусны хүлээгдлийн хугацаа 7-8 минут болгож бууруулах;
ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн үйлчилгээг "Дүнжингарав" худалдааны төв талаас 06:45 цагаар тус тус эхлүүлэх зохицуулалтыг хийж цагийн хуваарьт өөрчлөлт оруулж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 болон 11-323176 дугаарын утсуудаар 24 цагийн турш хүлээн авч, шийдвэрлэнэ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?