БҮТЭЭХҮЙН ТЕХНОЛОГИЙГ БИЙ БОЛГОЖ ХӨТЛӨЖ ХӨГЖҮҮЛЖ ЯВАХ ХҮНИЙ НӨӨЦ / цуврал /

2018-10-13  

Тухайн бүтээхүйн технологийг бий болгох жинхэнэ шинжлэх ухааны судалгааны үр дүнгүүдтэй болбол түүнийг нь бүрэн гүйцэд ойлгоод, өөриймшүүлээд, нутагшуулаад явах мэргэжилтэн, технологич, хүний нөөцтэй байх ёстой. Өнгөрсөн хугацаанд анзаарч ажиглаж байхад бараг л цөмийн зэвсэг, атомын цахилаан станц, генетик инженерчлэл, биотехнологи, нанотехнологийн гэх мэтчилэн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад байдаг бүх л супер бүтээхүйн технологийг Монголдоо бий болгочих гээд л санал санаачилга гаргаад, оролдож ч үзээд байх шиг байсан.

Монголын Ерөнхий сайд асан нэгэн хэдэн жилийн өмнө Японд айлчлах үедээ атомын цахилгаан станц байгуулах бэлтгэлээ базааж байгаа ч билүү?, хангачихсан ч билүү?  яриа үүсгээд авсан байх шүү. Тэр үед нэг ч мэргэжилтэнгүй байж юу ярьж байгаам бол доо гэж  шоолох нэг нь ч байсан л байх. Тэгэхээр аливаа бүтээхүйн технологи бий болгохын тулд тухайн чиглэлийн мэдлэгтэй, чадвартай, мэргэшилтэй мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөц байгаа эсэхээ тоолж, тооцож үзэх ёстой.

Хэрэв шаардлагатай тухайн чиглэлийн хүний нөөц байхгүй эсвэл хангалтгүй болбол гадаад, дотоодын ижил төстэй үйлдвэрүүдэд, эсвэл тухайн чиглэлийн мэргэжилтэн үйлдвэрлэдэг сайн сургуулиудад бодлогоор, захиалгаар сургаж бэлтгэх хэрэгтэй. Ингэхдээ мэргэжлийн нэр бүхий дипломтон бус, мэдлэгтэн, чадвартан, мэргэшилтэн бэлтгэдэг аль хариуцлагатай субьектэд нь хандах хэрэгтэй. Ер нь улс оронд, төр засагт нь бодлого байдагсан бол аль мэргэжлийн чиглэлийн боловсон хүчин, хүний нөөц хичнээнийг, хэзээ, ямархуу чадамжтайгаар бэлтгэж байхыг төлөвлөж чиглүүлж байхсан.

 

 

ЦЭДЭВИЙН ӨЛЗИЙТОГТОХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:BUTEEH BOLOMJTOI ESEHIIG ERDEMTED TOOTSDOG 2018-10-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?