ХОЁР ХҮН НЭРЭЭ ТАТАЖ Б.ОЮУНГЭРЭЛ СОНГОГДЖЭЭ

2018-10-13  

"Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны ээлжит хурал болж өчигдөр Ерөнхийлөгчөө сонгожээ. Холбооны ерөнхийлөгчөөр Б.Оюунгэрэл сонгогдлоо. Тэрээр эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хүчтэй дуу хоолой болохоо илэрхийлсэн юм. “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгчид дөрвөн бүсгүй нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнд хуучин ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг,  Н.Золзаяа, Б.Оюунгэрэл болон Д.Энхжаргал гэсэн нийгмийн идэвхтэй манлайлагч эмэгтэйчүүд байлаа.Нэр дэвшүүлэлт эхлэхэд Н.Золзаяа болон Д.Энхжаргал нар нэрээ татсанаар Ж.Эрдэнэчимэг болон Б.Оюунгэрэл нар сонгуульд өрсөлдсөн байна.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны 12 дугаар чуулганд 143 төлөөлөгч санал өгснөөс 61 төлөөлөгч Ж.Эрдэнэчимэгт, 82 төлөөлөгч Б.Оюунгэрэлд саналаа өгснөөр “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны шинэ ерөнхийлөгч болжээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Тунгалаг Гомбо:Танд амжилт хүсье! 2018-10-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
УИХ-ЫГ ТАРААХ НЬ ЗӨВ ҮҮ ?