Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 10 сарын 13,14-ний өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 1, нийслэлд 1 хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Ослоор 30 хүн гэмтэж бэртсэнээс 9 нь бага насны хүүхэд байсан байна.
Бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх нь элбэг байдаг гол шалтгаан бол эцэг эхчүүдийн хараа хяналт муу, хүүхдэдээ тавих шаардлага сул байгаагаас үүддэгийг мэргэжилтнүүд хэлдэг билээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ аль болох ганцааранг нь гадагш гаргахгүй байх, гарцаар гарахыг зааж захиж байх хэрэгтэй юм.
Хоёр хоногийн турш тээврийн цагдаагийн албанд нийт 607 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 426 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэжээ. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 111 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 4 жолооч осолд холбогджээ.