ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН 21 ХОНОГИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ

2018-10-15  
 
Хэвлэлийн Хүрээлэнгээс хоёр дахь жилдээ Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 21 хоногийн сургалтыг амжилттай явууллаа. Энэ удаагийн сургалт 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 12-ныг дуустал үргэлжилсэн бөгөөд салбартаа ажилласан туршлагатай, эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр мэргэших хүсэл сонирхолтой 17 сэтгүүлч сургалтад хамрагдаж өнгөрсөн баасан гарагт сертификатаа гардан авсан юм.
 
Сургалтын хөтөлбөрт эх сурвалж олох, нягтлан шалгах, мэдээллийг үнэлж цэгнэх, цахим орчинд судалгаа хийх, таамаг дэвшүүлэх, бүтээлийн санаа бичих чадварыг хөгжүүлэх, мэдлэг олгох лекц хэлэлцүүлэг, дасгал ажил багтсан.
 
Мэргэшүүлэх сургалтыг Хэвлэлийн хүрээлэнгийн багш нар гардан явуулснаас гадна энэ сарын 2-3-ны өдөр Улаанбаатар хотноо болсон Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Олон улсын хуралд хүрэлцэн ирсэн гадны багш, судлаачид, олон улсад үнэлэгдсэн эрэн сурвалжлах сэтгүүлчид суралцагчидтай уулзалт ярилцлага хийж, тусгайлан хичээл заав. Энэ жилийн мэргэшүүлэх курст хамрагдсан сэтгүүлчдэд ХБНГУ-ын Дойче Велле Академи болон Фрийдрих Эбертийн сангаас сургалтын тэтгэлэг олгосон юм.
 

 

 

 

 Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?