МОНГОЛЫН МОРЬТ ХАРВААЧИД ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ

2018-10-17  

БНСУ-ын Сугчу хотноо зохион байгуулагдсан морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай баг тамирчид Grand Prix цомын эзнээр тодорчээ.

Тус тэмцээнд Англи, АНУ, ОХУ, БНСУ, БНХАУ, Казахстан, Герман зэрэг олон орны тамирчид авхаалж, самбаагаа сорьсон юм.

Харин Монгол улсыг төлөөлж " Хан Монгол" морьтны холбооны тэргүүн Ш. Цогтхүүгээр ахлуулсан Э.Эрдэнэ, П.Пүрэв-Очир, О.Түмэнбаяр гэсэн тамирчид оролцжээ.

Тэмцээний үеэр БНСУ-д хар салхи дэгдэж, салхитай, тэмцээний зам хальтиргаатай зэрэг хүнд нөхцөлд болсон ч манай тамирчид амжилттай оролцож 1 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ. Багийн тамирчин Э.Эрдэнэ ганцаарчилсан төрөлд 1 алт, 1 мөнгө, багийн төрөлд 1 мөнгөн медаль авснаас гадна Grand Prix аваргын цомыг багтаа авчирсан юм.

П.Пүрэв-Очир ганцаарчилсан төрөлд хүрэл медаль, багийн төрөлд мөн хүрэл медалийг хүртсэн бол О.Түмэнбаяр багийн төрлөөр мөнгөн медалийг тус тус хүртсэн байна. 

 

 

 

О.ДАШ

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Сайхан мэдээ байна. Баяр хүргэе ээ! Манай харваачид олон улсад их нэр хүндтэй шүү. Толгой дээгүүр нүүр бардам байх амжилтын буухиа нь мөнхөд үргэлжлэх болтугай. 2018-10-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?