ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ӨГДӨГ БОЛНО

2018-10-19  

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг дэмжье гэсэн горимын саналаар санал хураахад гишүүдийн 60.8 хувь нь дэмжиж, Төсвийн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт тавьсан юм. Тэрээр хэлэхдээ, "Монгол Улсын 2016-2020 оны  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор  хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно гэсэн зорилтыг тусгасан. Эл зорилтын хүрээнд нийт хүүхдийн 80 хувьд нь буюу 912 мянган хүүхдэд 205 тэрбум төгрөг олгож байна. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр ялгаж, хүүхдийн мөнгөн тэтгэмжээс ялгаварлан олгож байгаа нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу  хүнийг  үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал үүслээр ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн заалт,  мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж байгаа юм. Иймд  хүсэлт гаргасан  хүүхэд бүрт уг мөнгийг олгох саналтай байна. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоход нийт хүүхдийн 85-90 орчим хувь нь  хүсэлт гаргана гэсэн тооцоог гаргаад байна. Өмнө нь хүүхдийн мөнгийг 100 хувь олгож байхад 10 гаруй хувь нь огт авдаггүй гэсэн судалгаа гарсан.  Тиймээс 85-90 хувьд нь олгоход шинээр 100 орчим мянган хүүхэд нэмэгдэнэ. Ингэснээр хүүхдийн мөнгөнд 13-27 тэрбум төгрөг нэмж зарцуулна гэсэн үг" гэв.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?