Б.АМАРСАЙХАН: ШИНЭЭР ААВ БОЛСОН ЮМ ШИГ САЙХАН МЭДРЭМЖ ТӨРЖ БАЙНА

2018-10-20  

Олон улсын уран бүтээлчдийн хамтарсан “The Mongolian Connection” уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтэд кино багийнхнаас гадна цахиур хагалж яваа шилдэг залуу жүжигчид урилгаар оролцсон юм. Киног албан ёсоор нээж, найруулагч Drew Thomas “Энэ киног дэлхийн үзэгчид үзээд Монгол гэж ямар гайхалтай орон болохыг харах байх. Кинон дээр ажилласан багийнхан бүгд мэргэжлийн өндөр түвшний гайхалтай залуучууд байсан” гэсэн юм.

Харин гол дүрийн цагдаа залуу болох Ганзоригийн дүрд тоглосон жүжигчин Б.Амарсайхан “Юуны түрүүнд хөрөнгө оруулалт хийж, энэ киноны хамаг хүндийг нуруундаа үүрсэн продюьсер хайрт хань Урандаа баярлалаа. Өнөөдөр шинээр аав болсон юм шиг мэдрэмжийг авч байна. Кино багт ажилласан хүн нэг бүрт чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй дэлхийн олон олон кино наадамд амжилт дагуулна гэж найдаж байна” гэв.

 

“Уг бүтээлд Холливудад данстай 8 орны уран бүтээлчид гар сэтгэл нэгдэн ажилласан юм. Киноны гол дүрд  Б.Амарсайхан Kaiwi Lyman, Sanjar Madiev, Б.Цэцэг нар тоглож байгаа бол дүрүүдэд, Zhandos Aibassov, Т.Бархүү, Б.Янжиндулам нар тоглож, найруулагчаар Drew Thomas, ерөнхий зураглаач Josua Fischer, зураглаач George Ballenger, тулааны найруулагчаар Loyd Bateman зэрэг уран бүтээлчид ажилласан байна” 

Энэхүү дэлгэцийн бүтээлийг олон улсын А зэрэглэлийн фестивалуудад оролцуулах бөгөөд  АНУ болон Ази, Европын зах зээлд гарахаар төлөвлөж байгаа аж. Нээлтийн үеэр БСШУЯ-ны зүгээс шилдэг уран бүтээлчдэд шагнал гардуулах ёслол болсон бөгөөд тус кинонд Хулангийн дүрийг бүтээсэн Б.Цэцэг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан нь давхар давхар баяр болов. 

Кинонд “Нүүдэлчдээс Нинжаруу нүүж буй монгол түмэн” гэсэн санааг голчлон өгүүлэх  бөгөөд энэ явцдаа алт дагасан олон улс дамнасан гэмт хэрэг, хүний наймаа, хүчирхийлэл зэргийг харуулсан юм. Үүнээс гадна анд нөхөрлөлийн үнэ цэн, үнэн шударга зангийн илэрхийлэл, хайр сэтгэл, хүн чанар гэх мэт нийгмийг бохирдуулж буй хүмүүсийн зан чанаруудыг харуулахыг  зорьсон байв.

Дуучин Ука киноны дууг дуулсан бөгөөд “Хямдхан олдоогүй” нэртэй уран бүтээлийг эндээс хүлээн авна уу. 

 

 

 

О.НАНСАЛМАА 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?